8o
Улаанбаатар хот
mobile menu

Баян-Өлгий аймгийн хөл хориог цуцаллаа

2019-05-07 09:32:22

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж, Хэлтсийн дарга Д.Нарангэрэл болон холбогдох албаныхан Увс болон Баян-Өлгий аймгийн онцгой комисс, ЗӨСҮТ, ХӨСҮТ-ийн удирдлагын баг, мэргэжилтнүүдтэй тарваган тахлын цаг үeийн асуудлаар цахим хурал хийж, тодорхой асуудлуудыг шийдвэрлэсэн байна. 

Баян-Өлгий аймагт бүртгэгдсэн тарваган тахлын хүний өвчлөлийн батлагдсан тохиолдлын 1-р хавьтал болох 124 хүнийг антибиотик эмчилгээнд хамруулж, эмчийн хяналтад авсан. Өнөөдрийн байдлаар шинж тэмдэг илэрсэн хүн байхгүй тул голомтыг цомхотгосон гэж үзэн хатуу хөл хориог цуцлах аймгийн онцгой комиссын шийдвэрийг дэмжлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment