Сонгуулийн шоуг эрт эхлүүлж уур амьсгал оруулж чадсан хүн бол Л.Гүндалай. Тэрбээр сүүлийн үед цахим ертөнцөд тун чиг идэвхитэй нэгэн болоод байгаа. Янз бүрийн сэдвээр үзэл бодлоо илэрхийлдэг тэрбээр хамгийн сүүлд ХҮН-ын дарга С.Ганбаатар талаар сэтгэгдэлээ илэрхийлсэн байна.
Түүний хэдэн жилийн өмнө ярьсан зүйлийг эвлүүлсэн бичлэгийг цувралаар өөрийн цахим хуудастаа нийтэлжээ. Ингэхдээ тэрбээр “С.Ганбаатар та дээд боловсролгүй байж болно. Англид аяга, таваг угааж, жорлон цэвэрлэсэн ч байж болно оо, хамаагүй ээ. Биднийг унаж тустал удаа дараа олон жил хуурч мэхэлж, доромжилж, жүжиглэж болохгүй ээ. Монголчууд, хүүхэд залуучууд маань Ганбаатардах замаар УИХ-ын гишүүн болдог юм байна гэж ойлгодог боллоо. Та Дарханчуудаас, мөн Монголын ард түмнээс уучлал гуйх ёстой. Та бас УИХ-ын гишүүнээсээ сайн дураараа татгалзах ёстой гэж би бодож байна.Англичууд ч арай таньд хууртагдах хүмүүс биш болохоор та монголд ирсэн юм уу" хэмээн бичсэн байна.
Мөн залуусыг “С.Ганбаатардаж болохгүй шүү” хэмээн уриалжээ. Энэхүү С.Ганбаатарыг шүүмжилсэн мэдээллүүд нь нэг удаагийнх ч бус хэд хэдэн цуврал явах бололтой юм. №1, №2 гэх мэтээр дугаарлажээ.