8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ-ын эмэгтэй гишүүд хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийн асуудлын хүрээнд уулзаж, ярилцав

2019-05-08 10:41:09

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр УИХ дахь албан бус эмэгтэй гишүүдийн бүлэг буюу УИХ-ын 13 эмэгтэй гишүүнтэй хүүхдийн эсрэг хүчирхийлэл, тэр дундаа бага насны хүүхэд балмад хэрцгийгээр хүчирхийлэлд өртөж, сураггүй алга болж байгаа асуудлаар болоод хууль эрх зүйн асуудлын хүрээнд уулзаж, санал солилцлоо.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулахын тулд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс баримталж буй бодлого, зарим шийдвэрийг танилцуулсан бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Р.Булгамаа одоо хэрэгжиж буй хуулиуд нь хэрхэн хэрэглэгдэж байгаа асуудлаар УИХ-ын эмэгтэй гишүүдэд хэрэг, баримтад тулгуурласан мэдээлэл өглөө.

Мөн дээрх сэдвийн хүрээнд УИХ-ын эмэгтэй гишүүн бүр өөр, өөрийн санаа бодол, судалгаа, хүүхдийн эсрэг хүчирхийлэл гарч буй шалтгаан нөхцөл, удаах үр дагавар, хуулийн хариуцлага зэрэг сэдвээр өргөн хүрээнд ярилцав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын төгсгөлд бага насны хүүхдийг хүчирхийлэх асуудлаар цаашид уулзалт, яриа хэлэлцээгээ багасгаж, цаг алдалгүй ажил хэрэгтээ орох хэрэгтэй хэмээн санууллаа.

Уулзалтад оролцсон талууд бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэгт оноох ялын бодлогыг чангатгах асуудлаар санал нэгдэж, цаашид хамтран ажиллахаар зарчмын санал нэгдэв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Heden avgai nariig yarisaar suutal tsaaguur chini yu ch dahiad bolj bgaam bilee ???!!!
2019/05/09 73.241.22.186
Giichin
Yugii ni yaridgiin , oilgomjtoi todorhoi asuudal sh dee , shuud shuud shiidver gargaad , olnii nuden deer hunguluud , gart ni bariulaad , gazar deer baih uu ? Gazar dor baih uu? gedgii ni shiideed
2019/05/09 73.241.22.186
иргэн
нойрсож буй гүнжүүд сэрж бх бололтой амарзаяа гишүүн овоо эргүүтэж орон гаран юм яриваа /тв9-р/
2019/05/08 202.126.89.107
Зочин
Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр одоо дугарч бдаг эргүү авгай нар вэ сонгууль дөхөж та нар шоудаж бна уу
2019/05/08 66.181.183.224
  • Recent
  • Most Read
  • Most Comment