8o
Улаанбаатар хот
mobile menu

35 хүртэлх насныхан хар тамхины хэрэгт их холбогдож байна

2019-05-09 16:00:00

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг 2018 онд 199 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь 2017 онтой харьцуулахад 70 хувиар өссөн үзүүлэлт юм.

Хамгийн сүүлд  Кашиш гэх нэршилтэй гурван кг орчим сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан байна. Испани Улсаас олон улсын шуудан илгээмжээр явуулсныг гаалийн байцаагчид рентген тоног төхөөрөмжаар ирлүүлжээ.

Энэ бодисын зах зээлийн ханш 300 орчим сая төгрөг бөгөөд тухайн үйлдэлд холбогдуулан шалгалтын ажиллагааг гаалийн байгууллага, цагдаагийн байгууллага хамтран явуулж байна гэж Гаалийн ерөнхий газраас мэдээлэв. Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдогчдын тоо 2017 онтой харьцуулахад өнгөрсөн онд 49 хувиар өссөн. Нийт 412 хүн уг төрлийн гэмт хэрэгт холбогдсоны 85 хувь нь 35 хүртэлх насны хүмүүс байгаа нь цаашид насанд хүрээгүй хүүхдүүд холбогдох магадлал өндөр гэж Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
baarnii gadaa tsagdaa nar ni mashin dotor zaraad suuj bdg gene lee
2019/05/10 59.153.85.109