Хан-Уул дүүргийн II хорооны нутаг дэвсгэрт байрлах "Цэлмэг" хотхоны гадаа хучлагатай байсан автомашинаас эрэгтэй, эмэгтэй хоёр хүний цогцос олджээ. Уг автомашин он гарснаас хойш "Цэлмэг" хотхоны гадаа хучлагатайгаа байсан гэнэ. Харин өнгөрсөн амралтын өдрүүдэд цасан шуурга шуурсаны улмаас автомашины хучлага сөхөгдөж, хүний цогцос байгааг иргэд хараад цагдаа дуудаж мэдээлэл өгсөн байна. Цагдаагийн байгууллага уг хэргийг шалгаж байна.