8o
Улаанбаатар хот
mobile menu

Дорнод аймагт 22 хүүхэд амьдардаг асрамж, халамжийн байгууллагын байшинд гал гарчээ

2019-05-10 09:35:00

Дорнод аймагт байрлах "Бүхнийг хүүхдийн төлөө" ТББ-ын асрамж, халамжийн байгууллага гал түймэрт өртсөн байна. Тодруулбал, өчигдөр өдөр 22 хүүхэд амьдардаг асрамж, халамжийн байгууллагын байшинд гал гарчээ. Галын үеэр хүүхдүүд болон ажилтнууд гэмтэж бэртээгүй, аюулаас аврагдсан байна. "Тус асрамж, халамжийн төвд амьдардаг 22 хүүхдийн ес нь ЕБС-ийн сурагч, үлдсэн 13 нь цэцэрлэгт хамрагддаг. Гал гарсантай холбоотойгоор айж цочирдсон хоёр охин, нэг багш, галчид түргэн тусламжийн эмч нар тайвршруулах эмчилгээ, үйлчилгээ үзүүлсэн байна.

Ийм гамшгийн байдал болсонтой холбогдуулан Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас гамшгийн нөхцөлд ажиллах журмын дагуу дэмжлэг үзүүлэх шийдвэр гаргалаа. Хүүхдүүд өмссөн хувцаснаасаа өөр зүйлгүй наад захын хэрэглээ, хичээлийн хэрэгсэлгүй үлдсэн учраас хүүхэд тус бүрт 250,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
эвий дээ. яасанхэцүү юм дээ.
2019/05/10 202.131.243.186