8o
Улаанбаатар хот
mobile menu

ОБ капитал компанийн захирал н.Отгонбаярын хүү О.Боргилыг цагдан хорьжээ

2019-05-10 09:55:00

Өнгөрсөн сарын 9-10-нд шилжих шөнө Баянзүрх дүүрэгт байрлах нэгэн орон сууцны 13 давхрын цонхноос 1997 онд төрсөн 22 настай Ц гэх эмэгтэй унаж нас барсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тус мэдээлэл гарсанаас хойш талийгаач охиныг найз залуу болох О.Оргил нь бусадтай хардаж, 13 давхрын цонхоор түлхэж амь насыг нь хохироосон гэсэн мэдээлэл цацагдаж эхэлсэн. Тус хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа. 

Өнгөрсөн сарын 11-нд хэрэгт сэжиглэгдэж байгаа  О.Боргилыг батлан даалтаар суллаад байсан бол өчигдөр дахин хорьсон байна. 

Талийгаачийн аав Д.Сүхжаргал "Тухайн өдөр миний охиныг найзтайгаа хамт байхад нь О.Боргил залгаад хурдан ир гэж элдвээр загнасан гэж найзаас нь сонссон. Бас тэр хоёр тухайн өдөр хоорондоо маргалдсныг хөршүүд нь сонссон гэсэн. Би охиноо 13 давхраас өөрөө үсэрсэн гэж бодохгүй байна. Тийм хүмүүжил миний охинд байхгүй" гэсэн байдаг. Улмаар охиныг нь бусадтай хардаж, ширүүн авирлан, улмаар 13 давхрын цонхоор түлхэж, амь насыг нь хохироосон хэмээн үзэж байгаагаа мэдэгдсэн билээ. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зз
Хулгай луйвараар баяжсан хүн сүгүүдийн хүүхэдтэй бүү сүү тэд хүн биш Тэднийг устгах хэрэгтэй тэд бол нийгэмийн дайсанууд хар тамхи мөрийтэй тоглоом хүчэн муу бүхэн эднээс гарсаар
2019/05/16 103.10.23.76
Иргэн
МАШ НОТОЙ ЭНХ БОРГИЛ ГЭДЭГ ЗАЛУУ УРЬД ӨМНӨ АВГАЙ ХҮҮХЭДТЭЙ БАЙСАН ГЭСЭН БАС Л ХАРДАЛТ ЗОДОЖ БАЙСАН ӨИЗ ТОДОРХОЙ БНА
2019/05/15 103.229.120.168
Зочин
Зөв шоронд хий хүн алсан л хүн шдээ наад Боргил гэдэг нэхэх хэнч хүн алчхаад алсан гэж хэлэхгүй шдээ тэнэг л бол тэгэх байх
2019/05/15 103.229.120.168
45
Цонгоор унаж байхад нь хажууд нь байсан гэж өчсөн гэсэн хажуудана байсан хүн цонхоор унгаахгүй арга хэмжээ авч болно доо мөн цонхоор унах хүтэл сэтгэлийн дарамт үзүүлэж зодсон гэсэн
2019/05/11 103.10.23.76
Irgen
Muuhai zaluu we zolgui tohioldol bur g sain shalgah heregtei yum bilee balair galzuu er n orontsoguud yaj ch medeh tsag ue yumaa
2019/05/10 202.126.89.250