8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Нямдорж: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын амьдралд өнгөрсөн дөрвөн жилд учирсан гашуун гай зовлонг ямар ч үнээр төлж чадахгүй

2019-05-10 10:37:25

Өчигдөр Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хохироосон хэрэгт ял шийтгэгдсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах эрхийг хамгаалах тухай асуудлыг хэлэлцэж баталсан. Тэднийг суллахын тулд эхлээд прокурор дүгнэлт бичиж, шүүх түүнийг хэлэлцэж ёстой аж. Энэ асуудалтай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Цагдаа дээр эрүүдэн шүүсэн, гүйцэтгэх ажлын хууль зөрчсөн гэсэн хоёр хэрэг шалгагдаж байгаа. Хуулиараа прокурор шинэ нөхцөл байдлын дүгнэлт гэж бичдэг юм. Тэрийг бичих байх. Тэгээд Улсын дээд шүүхээр орно. Шүүх дээр гурван асуудал хэлэлцэгдэх байх. Нэгдүгээрт, эрүүдэн шүүсэн асуудал. Хоёрдугаарт, Гүйцэтгэх ажлын тухай хууль зөрчсөн асуудал. Гуравдугаарт, Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг хэрхэн вэ гэдэг асуудал. Ийм л процедураар цааш явна. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллах асуудлыг шүүхээр л шийднэ. Хэлмэгдэж, хилсээр хэрэг хүлээсэн бол хохирол нөхөн төлөх асуудал яригдана. Гэхдээ нөхөж чадахгүй зүйл байгаа. Энэ хүмүүсийг амьдралд өнгөрсөн дөрвөн жилд учирсан гашуун гай зовлонг ямар ч үнээр төлж чадахгүй. Хоригдсон залуучуудын цаана настай ээж, үр хүүхэд, төрөл төрөгсөд нь байна. Үүнийг ямар ч үнээр төлөх боломжгүй. Энэ зөвхөн хоёр, гурван хүн хохирч байгаа асуудал биш. Цаана нь үр хүүхэд, настай ээж нар, ах дүү нарт асар хүнд байгаа. Тухайлбал,тэр бурхан болсон залуугийн талаар энэ С.Зоригийн амийг хөнөөсөн ш дээ гээд хаягдаад үлдэнэ. Хамгийн аймшигтай зүйл бол энэ шүү дээ.

Захиалагчийг Тагнуул дээр байгаа хэрэгтэй хамт шалгана. Ер нь цаашдаа захиалагч илрүүлэх ажиллагаанд асар их саад учруулна. Бүр төөрүүлээд хаячихсан юм билээ. Булганыг гурван сар хориод сулласан. Юу ч биш болгоод хаячихсан. Яалт ч үгүй гэр нь цорын ганц хүн тэр байсан. Гэрч биш, хохирогч биш болчихсон. Ертөнцийн түүхэнд байхгүй сонин зүйл болоод байна. Хажууд байсан цорын ганц амьд гэрчийг оролцуулахгүйгээр шүүх хурал хийнэ гэж хаашаа харсан юм байдаг юм. Тэгээд булганы хэлж зуруулсан зургаар тэднийг шийтгэсэн. Зургийг нь хэлж зуруулсан хүнийг шүүх хурал дээр байцаах ёстой юм байгаа биз дээ. Тэгээд юу ч биш болгоол хаячихсан. Одоо тэгээд сүүлд нь алийгаа алдаад янз бүрийн захиалгатай зүйл явуулж байна. Ямар ч байсан эрүүдэн шүүсэн гэдэг нь тодорхой болсон. Өдрөөс өдөрт шинэ зүйлүүд гарч ирж байгаа. Гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомжийг хамаагүй зөрчсөн” хэмээн хэллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
За тэр Хурц гэдэг нохор хэний зохиолоор хамаагуй хунийг хэлмэгдуулэх жужиг тавьсанаа хэлэхэд л хэний захиалга хэнд ийм хуурамч хэрэгтэн хэрэгтэй байсныг хэлээд огно доо
2019/05/11 103.229.123.198
Zochin
Энэ нэг л бишээ
2019/05/11 112.157.186.137
Монгол хүн
Энэ өшөрхүү Нямдоржид гурван шатны шүүхийн шийдвэрийг үгүйсгэх ямар, ямар баримтууд байгаа юм бэ??? Хоосон шудрага ёс ярьж, хүнд өшөрхөж, занаж улс төрийн шоу хийхээс өөр зүйлгүй энэ хоцрогдсон Нямд
2019/05/11 202.21.107.99
zaluu
unheer sonirholtoi uvgun yumaa songuuliin yumaa hiigeed baidag yumuu uuruu balarchihgaad ingeed baidag yumuu heg l udur balarvaa
2019/05/10 195.206.104.253
ЗАХИАЛАГЧ НЬ АМЬД
ЗАХИАЛАГЧ АМЬД БАЙГАА УЧРААС ИНГЭЖ БУДЛИАН ҮҮСГЭЖ БАЙГАА БОЛОВ УУ
2019/05/10 124.158.113.11
үнэн
ХЭЛМЭГДҮҮЛСЭН хуулийн нэр барьсан луйварчидтай хатуу хариуцлага тооцох ёстой.
2019/05/10 43.242.243.222
zochin
Xudlaa gar
2019/05/10 202.9.42.54
Зочин
Энэ хоёр хүнийг өрөвдөөд байгаа юм огт биш.Хүмүүсийн анхаарлыг тэр зүгт татаж байгаад Засгийн газрын шийдвэрийг шүүхээс гаргах нь гол зорилго байсан Энэ өвгөн зорилгодоо хүрсэн.
2019/05/10 202.21.127.164
Чяя
Энэ хөгшин өвгөн өөрөө энэ хэргийн захиалагч юм байна гэсэн итгэл үнэмшил төрөөд байдаг боллоо
2019/05/10 59.153.114.212