10:00 цагт “Итгэмжлэлийн тэргүүлэх ба техникийн үнэлгээний мэргэжилтний (ISO/IEC 17065:2013) гэрчилгээ олгох” 2 төрлийн сургалтыг БНТУ-ын итгэмжлэлийн байгууллага TURKAK-тай хамтран энэ сарын 7-ноос 18-ны өдрүүдэд явуулна. Өнөөдөр “Park hotel” /Жуковын музейн ард/-д 10:00-aaс эхлэх нээлтийн арга хэмжээ болно.
10:00 цагт Туушин зочид буудлын 4 -р давхрын Сүлд танхимд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулж буй “Улс төрд монгол эмэгтэйчүүдийн оролцоо: Бэрхшээл ба боломж” сэдэвт хэлэлцүүлэг болно.
11:00 цагт Монголын Өмгөөлөгчдийн Холбооны байранд Улаанбаатар хотын Худалдааны танхимын дэргэдэх Арбитрын газар болон Монголын Өмгөөлөгчдийн Холбоо хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна.
11:00 цагт Шонхор плазагийн 12 давхарт дуучин Номин хэвлэлийн бага хурал хийнэ. Тэрээр ши нэ тоглолтынхоо талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэнэ.
12:00 цагт Тусгаар тогтнолын талбайд "Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг тохиолдуулан "Нэг Тэрбумаараа Тэмцье" жагсаал болно.
14:00 цагт Хан-Уул дvvргийн Соёлын ордонд "Олон улсын эмэгтэйчvvдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг тохиолдуулан Хан-Уул дvvргийн ээжvvдийг алдаршуулах vйл ажиллагаа зохион байгуулагдана.
16:00 цагт Зээлийн батлан даалтын сангийн хурлын өрөөнд /БЗД, 26-р хороо Нийслэл хүрээ өргөн чөлөө, Парксайд Центр 4-р давхарт. Цэцэрлэгт хүрээлэнгийн чанх хойно/ Азийн хөгжлийн банк, Зээлийн батлан даалтын сан хооронд байгуулах “Зээлийн батлан даалтын системийг дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлж, ажлын байр бий болгох” төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа.
Үндэсний мэдээллийн төвд Төвийг сахих бодлого монголд хэрэгтэй юу сэдвээр иргэний нийгмийн байгууллагууд мэдээлэл хийнэ.