8o
Улаанбаатар хот
mobile menu

Тав хоногт 14 хүүхэд зам тээврийн осолд өртжээ

2019-05-12 10:50:53

Тавдугаар сарын 6-наас 10-ны өдрийг хүртэлх тав хоногийн хугацаанд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 1102 дуудлага хүлээн авч шалгажээ. Эдгээрээс 776 дуудлага нь зам тээврийн осолын дуудлага байв. Энэ тав хоногт 14 хүүхэд зам тээврийн осолд өртжээ. Энэ нь өмнөх тав хоногуудын ослын мэдээтэй харьцуулахад өндөр тоо юм. Осолд өртсөн хүүхдүүдийн 13 нь явганаар хөдөлгөөнд оролцож байжээ. Эдгээр хүүхдүүдийн ес нь гарц, гарамтай хэсгээр зам хөндлөн гарч явсан бол тав нь гарцгүй газраар зам хөндлөн гарч явахдаа осолд өртсөн байна. Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэл хотод 42 хүн гэмтэж, орон нутагт зам тээврийн ноцтой ослын улмаас нэг хүний амь нас хохирсон хэргүүдэд харьяа байгууллагууд шалгалтын ажиллагаа явуулж байна.

Тухайлбал, тавдугаар сарын 6-ны өдөр Дундговь аймгийн Луус сумын нутагт, асфальтан зам дээр “Pruis” маркийн автомашин онхолдож, жолооч 34 настай, эрэгтэй нас баржээ. Мөн тавдугаар сарын 8-ны өдөр 15.00 цагийн орчимд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр, Толгойтын замд “Рruis” маркийн автомашины жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас онхолдож, зорчигч 47 настай Г, 56 настай Э болон хоёр настай Н нарын гурван хүн гэмтсэн хэргүүд бүртгэгджээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Болор
Цаг агаарын байдал ч бас нөлөөлөө байлгүй.Энэ өдрүүд бас хэцүүхэн өдрүүд бсан шүү.
2019/05/12 202.126.89.193