8o
Улаанбаатар хот
mobile menu

Өмнөговь аймагт дөрвөн иргэн осгож нас баржээ

2019-05-13 08:56:00

Өмнөговь аймгийн нийт нутгаар цасан шуурга шуурч зам даваа хаагдах, малчид малтайгаа шуурганд уруудах, алга болсон тухай дуудлага мэдээлэл аймгийн Онцгой байдлын газарт ирсний дагуу аймгийн Онцгой комисс, сумдын ЗДТГ-ынхан эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулан ажиллажээ.

"Өчигдөр өдрөөс эхэлсэн цасан шуурганы улмаас Өмнөговь аймгийн Онцгой байдлын газарт ирсэн 69 дуудлага мэдээллээр 41 иргэн малтайгаа шуурганд уруудсан, төөрч алга болсон гэх дуудлагын дагуу аймаг, сумдын 48 техник хэрэгсэл, 149 хүний бүрэлдэхүүнтэй эрлийн багууд ажиллаж 41 иргэнээс 37 иргэнийг эсэн мэнд олсон байна. Харамсалтай нь дөрвөн иргэн буюу Цогтцэций сумын гэр бүлийн буюу хоёр иргэн, Сэврэй сумын Сайншанд багийн нэг иргэн мөн Цогтцэций сумын нэг эмэгтэйг осгож нас барсан байдалтайгаар эрлийн багийнхан оллоо. Нас барсан дөрвөн иргэнийхээ гэр бүл, ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье. Одоогийн байдлаар мал алга болсон тухай дуудлага мэдээллүүд олноор ирж байгаа бөгөөд малын гарз хохирлын хэмжээ тогтоогдоогүй байна. Даланзадгад сумаас урагш 14 км-т 1000 гаруй мал цасны хунгарт дарагдсан тухай дуудлага мэдээллийн дагуу аврах багийг гаргаж, сумын хатуу хучилттай автозам, гэр хорооллын шар усны үерийг зайлуулах ажлыг яаралтай зохион байгуулахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгон ажиллаж байна" гэж Өмнөговь аймгийн ЗДТГ-аас мэдээлэл өглөө.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Asuult
Hezeenii zurag ve? yag original mun u?
2019/05/13 202.70.34.70