8o
Улаанбаатар хот
mobile menu

МАН-ын дарга Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймгийн нөхөн сонгуульд нэр дэвшихээр болжээ

2019-05-13 11:02:00

МАН-ындарга,МонголУлсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймагт болох УИХ-ын  42-р тойргийн нөхөн сонгуульд нэр дэвших нь тодорхой болжээ.  Албаны эх сурвалж МАН-ын дарга, Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүхийг нөхөн сонгуульд өрсөлдөх бэлтгэл ажлаа хийгээд эхэлсэн, нэр дэвшинэгэдэг мэдээллийг өгч байна. Ирэх 2020 оны УИХ-ын сонгуулийн өнгийг тодорхойлох сонгууль учраас улстөрийн намууд, парламентын гадна байгаа рейтинг өндөртэй улстөрчид бүгд л Хэнтийн нөхөн сонгуульд хүч үзэхээр бэлтгэлээ базааж байна. Ялангуяа энэ нь эрх барьж буй МАН, УИХ-д бүлэггүй болсон АН, УИХ-д суудалтай ч юм шиг, үгүй ч юм шиг байдалтай байгаа МАХН-д илүү хамаарна. Эдгээр намууд ч энэхүү тойрогт хүч хаях сонирхлоо аль эрт илэрхийлсэн.

У.Хүрэлсүх тус тойрогт нэр дэвшин өрсөлдөж сонгогдоод гараад ирэхэд МАН дараагийн сонгуулиар ялах нэг нөхцөл болох нь ч ойлгомжтой. Харин түүнтэй өрсөлдөх өрсөлдөгчдийн дундаас МАХН-ын дарга Н.Энхбаярыг нэлээд дэмжлэгтэй гэж байгаа ч үнэндээ сонгогчдын санаа бодол хэдийнээр гэсэн тухай яригдаж эхэллээ.

АН-ын тухайд ч тус тойрогт рейтингээр тэргүүлж яваа Ерөнхий сайдтай ана мана өрсөлдөнө гэдэг юу л бол. Өмнө нь 2016 онд Хэнтий аймгийн Засаг дарга байхдаа өндөр рейтингтэй байсан ч тус тойрогт 20 хэдэн настай Д.Гантулгатай өрсөлдөөд ялагдсан Ж.Оюунбаатар бодитой нэр дэвшигч болж чадахгүй боловуу. Тиймээс л энэ тойрогт У.Хүрэлсүх торойно хэмээх хүн олширч, нам нь ч нэр дэвшүүлэхээр ерөнхийдөө тохирчээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Шоу хүрэлсүх ПИЗДА
ХҮРЭЛСҮХ ЯМАРЧ ХУЛГАЙЧ АЛУУРЧИНИЙГ ШУУРХАЙ БАРИВЧЛАЖ ЯЛ ӨГҮҮЛЖ ЧАДАХГҮЙ БНА ЭНЭ ХҮН ШАЛ ХУДАЛЧ НАМЫНХАА ЛУЙЬАРЧИДАД ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ЧАДАХГҮЙ ӨЛИЙ ХҮРЧ БНА ЭХ ОРНОО ЗАРСАН БАЯР ДАМБАОЧИР ХУЛГАЙЧ САЙД
2019/05/18 66.181.186.203
anchin
enh bayriig yalaa number 1 gej baigaad yaj allaa daa yg teren shig bish uu hu k ee
2019/05/14 43.228.131.90
З очин
Ирэх жил ерөнхий сайд Хүрэлсүх өрсөлдөх нь онох байхаа
2019/05/14 202.9.43.249
Манан
Энэ улс оронд сонгуулиас өөр хийх юм байхгүй бол та нар зайлаач
2019/05/14 64.119.21.206
Зочин
Сонгууль гээд л үхэлдээд явхийн новшнууд. Бензин шатахуун,махны үнээ буулгах талаар ингээд олуулаа үхэлдээд яваач.
2019/05/14 64.119.21.206
Дамбаа
АН-д ямар ч найдлага байхгүй боллоодоо. С.Эрдэнэ ван ч намын даргаасаа зайлахаас өөр аргагүй болно. Н.Энхбаяр л овоо өрсөлдөх байх
2019/05/13 27.123.213.82
иргэн
САЯ ХЭНТИЙД ТАНДААД ҮЗСЭН БАЙХ.ТҮҮНИЙ ҮР ДҮН Ч ТОДОРХОЙ.ЦААДУУЛ ЧИНЬ ӨӨ ТЭГЭЛГҮЙ ЯАХАВ.БИД ДЭМЖИНЭ Л ГЭНЭ ШҮҮ ДЭЭ.ЯГ ЦАГ ДЭЭРЭЭ ХУДЛАА ШҮҮ.
2019/05/13 103.212.119.37
ЗОЧИН
зөв өө. нэр дэвших нь зөв.
2019/05/13 202.5.194.28
ЗОЧИН
зөв өөв нэр дэвших хэрэгтэй.
2019/05/13 202.5.194.28
Зочин
Угтаа бол энэ шийдвэр зөв биш. Долоо хэмжиж, нэг огтлоорой доо, Ерөнхий сайд аа.
2019/05/13 202.9.42.107
ЭНХ
За амжилт хүсье.
2019/05/13 103.10.22.105