Өнгөрсөн баасан гаригт таван залуу Бангкокт зэвсгийн дэлгүүр дээрэмдэхийг завдаж, улмаар нэг нь амиа алдсан хэрэг гарчээ. Тодруулбал тэдгээр залуучууд өнгөрсөн баасан гаригт ийм гэмт хэрэг хийсэн бөгөөд Пхра Накхон дүүрэг дэх “Интерармс” зэвсгийн дэлгүүрийн эзэн Ситтхинон гэх эрийн хамт хөнгөн гэмтэл авч, хоёул эмнэлэгт хүргэгдсэн байна. Уг хэргийг монгол залуус үйлдсэн хэмээн өнгөрсөн тав дахь өдөр мэдээлэлсэн. Харин өчигдөрөөс эхлэн Бангкокийн хэвлэлүүд зэвсгийн дэлгүүрт халдлага үйлдсэн залуус монголчууд биш, БНХАУ-ын иргэд хэмээн нэртэй нь хамт мэдээлэл гаргасан байна. Цагдаагийн байгууллагаас ч монголчууд биш гэдгийг тогтоосон байна.
Сэжигтэнүүд БНХАУ-ын гадаад паспорттой бөгөөд Бангкокт хэд, хэдэн удаа ирж байсан аж. Тэд дээрэм хийхээр дэлгүүрийг маш сайн судалж, тэр хавиар хэд, хэдэн удаа эргэлдсэн хэмээн гэрчүүд мэдээлэлсэн байна.
Хэрэг бишдэх үед дээрэмчид хоёр мотоцикльд сундлан зугтахыг оролдож, гурав нь шархдаж, цагдаагийн оффицерт буудуулсан этгээд эмнэлэгт амьсгал хураасан байна. Дөрөв дэх сэжигтэн зугтаж амжсан боловч цагдаагийнхан цагийн дараа “Сой Сиричай 1”-ийн нэгэн байшинд нуугдаж байхад нь илрүүлэн баривчилжээ. Гэхдээ цагдаагийнхан дээрмийн хэрэгт таван хүн оролцсон нь тодорхой болсон гэж мэдэгдэж байна. Тав дахь сэжигтэн эрх чөлөөтэй яваа бөгөөд дээрмийн хэргийг зохион байгуулагч нь гэж үзэж байгаа юм. Гол сэжигтний хувьд Тайландад олон жил болсон нэгэн хэмээн таамаглаж байгаа аж. Дээрмийн хэргийн талаар цагдаагийнхан анхаанаасаа мэдэж байжээ. Учир нь хэрэг гарахаас өмнө дөрвөн этгээд дээрмийн хэрэг гарсан байршилд эргэлдээд байжээ. Сэжиг авсан дэлгүүрийн эзэн ийм зүйл болж болзошгүй байгаа тухай цагдаагийнханд мэдэгдсэн байсан аж.
Тэдний зорилго буу хулгайлж, ямар нэгэн зүйлд ашиглах гэж байсан хэмээн “Star Online” сонинд бичжээ.