8o
Улаанбаатар хот
mobile menu

МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО ДЭЛХИЙН ГЭР БҮЛИЙН ӨДРИЙГ “АРХИГҮЙ ӨДӨР” болгохыг уриалж байна

2019-05-13 15:39:55

Монголын эмэгтэйчүүдийн холбооны санаачилгаар ДЭЛХИЙН ГЭР БҮЛИЙН ӨДРИЙГ улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх эхлэлийг тавьж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор "D&S" төв, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран 2019 оны 5-р сарын 15-ны өдөр Төрийн ордонд “Айл бүхэн жаргалтай байг” уриан дор гэр бүлүүдэд зориулсан арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

      Монголын эмэгтэйчүүдийн холбоо ИЛҮҮ САЙХАН ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ Айл бүхэн жаргалтай байхад бүх нийтээрээ анхаарах шаардлагатайг онцлон, энэ жилээс Дэлхийн гэр бүлийн өдрийг орон даяар тэмдэглэх, ингэхдээ баяр наадам зохион байгуулахаас илүүтэйгээр гэр бүлийн гишүүн бүр бие биедээ хайр халамжаа зориулан, хамтын мөрөөдөл, зорилгынхоо төлөө бүхий л талаар анхаарлаа хандуулж, зорилгоо хэрэгжүүлэхийн төлөөх үүрэг оролцоогоо нэмэгдүүлэх, нэг нэгнийхээ сэтгэлийн дотоод руу өнгийж, ойлголцлыг илүү түвшинд хүргэх шаардлагатайг онцолж байгаа юм.

       Түүнчлэн өнөөгийн нийгэмд үүсээд буй хүчирхийлэл, элдэв төрлийн гэмт хэргүүдийн нөхцөл байдлын дийлэнх нь архидалтаас үүдэлтэй үйлдэгддэгийг Цагдаагийн байгууллагын мэдээллүүдээс тодорхой харж байна.

 

 

      Үндэсний статистикийн хорооноос хийсэн Монгол Улсын хүн амын архины хэрэглээ болон, нөлөөллийн судалгаагаар өнгөрсөн 11 жилийн хугацаанд Монгол улсад согтууруулах ундааны үнэ нэмэгдсэн ч хэрэглээ буураагүй, ахуйн хүрээний архидалт ихссэннь гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэх суурь шалтгаан болсон. Мөн Монголчуудын шар айргийн хэрэглээ 2, архины хэрэглээ 1.6 дахин нэмэгдсэнийг энэхүү судалгаа илтгэжээ. Архи согтууруулах ундааны үнэ өссөн ч хэрэглээ буурахгүй зүй тогтол байгаа нь үйлдвэрлэл, нийлүүлэлтээс шалтгаалахгүй хүмүүсийн хэрэглээ нэмэгдэж буйн нотолгоо гэж Үндэсний статистикийн хороо онцолсон нь Монголын нийгэмд ажилгүйдэл их, гэр бүлийн тогтворгүй байдал түгээмэл, иргэдийн олонх нь сэтгэл зүйн хямралд өртсөн зэрэг үндсэн шалтгаанууд АРХИНЫ ХАМААРЛЫГ НЭМЭГДҮҮЛЖ БУЙ АЮУЛ гэж үзэх үндэстэй байна.

 

 

      Иймд Монгол улсын хүн амын 50-иас дээш хувийг эзэлж буй ээжүүд, эмэгтэйчүүд та бид АРХИГҮЙ ОРЧИНД АЖИЛЛАЖ АМЬДРАХ, архинаас үүдэлтэй гэмт хэргийн хохирогч байхгүйн тулд, үр хүүхэд хойч ирээдүйгээ АРХИНД АЛДАХГҮЙН ТУЛД жил бүр ДЭЛХИЙН ГЭР БҮЛИЙН ӨДРИЙГ АРХИГҮЙ ӨДӨР болгон тэмдэглэж байх уриалгыг МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО САНААЧИЛЖ байна.

 

ЭРҮҮЛ МОНГОЛ, ЭЗЭН МОНГОЛ байх үнэт боломж ИРГЭН ТАНЫ СОНГОЛТ.

 

МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО

ДЭЛХИЙН ГЭР БҮЛИЙН ӨДРИЙГ

“АРХИГҮЙ ӨДӨР” БОЛГОХЫГ БҮХ НИЙТЭД УРИАЛЖ БАЙНА

 

МЭХ-ны Хэвлэлийн алба

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл