8o
Улаанбаатар хот
mobile menu

Амиа хорлохыг завдсан иргэний амийг Сонгинохайрхан дүүргийн цагдаа нар аварчээ

2019-05-14 09:43:29

Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч Б.Шинэбаатар, эргүүлийн цагдаа жолооч, цагдаагийн дэд ахлагч Д.Лувсансанжаа нар авто эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаандаа "Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд байрлах орон сууцны давхрын цонхоор хүн үсэрч амиа хорлох гэж байна” гэх дуудлага мэдээллийг 16:45 цагт хүлээн авч 16:48 цагт  шуурхай очиж шалгажээ.

Тус байрны оршин суугч 49 настай эрэгтэй О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцаанаас болж, маргалдан гэрийн хаалгаа дотор талаас нь цоожилж онгойлгох боломжгүй болгон цонхны гадна талын тавцангаас үсрэхээр завдсан байна.

Энэ үед цагдаагийн алба хаагчид 11 дүгээр давхарын аваарын шатаар дамжин орж, О үсрэх үйлдэл хийх явцад түүний гараас барьж татаж оруулан амь насыг нь аварч эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгч ажиллажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл