Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр хүчтэй шуурсан цасан шуурганаар Буянт сумын Д гэдэг малчин эмэгтэй осгож амиа алджээ. Тэрээр уруудсан 400 гаруй хонь ямаагаа тогтоохоор явахдаа тамир тэнхээгээ алдахад хамт явсан хүү нь тусалж, үүрээд явсан ч нэмэр бололгүй амьсгал хураасан байна. Тус аймгийн ихэнхи малчид байшин, малын хашаа хороотойн дээр онцгой байдал, ус цаг уурын байгууллагаас цасан шуурга шуурч, эрс хүйтрэх тухай орон нутгийн радиогоор хэд хоногийн өмнөөс сонордуулж байсан юм.
Цасан шуурганаар амиа алджээ
2016-03-07 10:09:00