8o
Улаанбаатар хот
mobile menu

АН-ЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГААР Н.АЛТАНХУЯГ БУС Х.АЛТАНХУЯГ томилогджээ

2019-05-14 10:25:15

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг АН-ын нарийн бичгийн даргаар томилогдсон гэх мэдээлэл цацагдсан билээ.

Тэгвэл бид энэ асуудлаар АН-ын ажлын албанаас тодруулахад, “АН-ын нарийн бичгийн даргаар Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг томилогдоогүй. Энэ нь ташаа мэдээлэл байна. Харин Х.Алтанхуяг гэдэг хүн АН-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Х.Алтанхуягийн тухайд цахим мэдээлэл, ПиАр хариуцсан нарийн бичгийн даргын албан тушаалд өнгөрсөн долоо хоногт томилогдсон” гэх мэдээллийг өглөө.

АН-ын нарийн бичгийн даргаар томилогдоод буй Х.Алтанхуяг нь өмнө нь Хөрөнгийн биржийн дэд захирал, АН-ын сургалт судалгаа хариуцсан хэлтсийн даргаар тус тус ажиллаж байжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл