Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг дэвсгэрт байрлах "Цэлмэг" хотхоны гадаа хучлагатай байсан автомашинаас эрэгтэй эмэгтэй хүний цогцос олдсон талаар бид мэдээлсэн. Тодруулбал, өнгөрсөн бямба гарагт болсон хүчтэй цасан шуурганы үеэр автомашины хучлага сөхөгдөхад эрэгтэй, эмэгтэй хоёр хүний цогцос байсныг иргэд хараад цагдаагийн байгууллагад дуудлага өгчээ. Одоогоор ямар шалтгаанаар амиа алдсаныг нь тогтоохоор шүүх шинжилгээний хүрээлэнгийнхэн ажиллаж байгаа цагдаагийн хэлтсийн эх сурвалжууд “Хоёр иргэн машинаа халаах гэж байгаад угаартсан байдалтай амиа алдсан. Түүнээс гадны нөлөөтэй амь насаа алдаагүй юм билээ шүү” гэсэн байна.
Амиа алдсан хоёр иргэн угаартсан байжээ
2016-03-07 10:23:00