24o
Улаанбаатар хот
mobile menu

Монголбанкны Хяналтын зөвлөл хуралдлаа

2019-05-14 15:00:00

Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал  2019 оны 5 дугаар сарын 10-нд болов. Хурлаар Монголбанкны 2018 оны аудитлагдсан санхүүгийн тайланд Хяналтын зөвлөлөөс өгөх санал дүгнэлтийн талаарх Хяналтын зөвлөлийн гишүүн Л.Дондогийн танилцуулгыг хэлэлцэв.  Хурлаас гишүүдийн саналыг авч нэгтгэн Хяналтын зөвлөлийн дүгнэлтийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо болон Монголбанкны удирдлагад хүргүүлэхээр тогтов.

Хяналтын зөвлөлийн гишүүн Б.Цэрэнбалтавын “Мөнгө угаах, терроризмтэй тэмцэх талаар буюу ФАТФ-ын зөвлөмжийн хэрэгжилт, түүнд хийх дүгнэлт, гарцын талаарх” сонсголыг Хяналтын зөвлөл анхааралдаа авав. Улсын Их Хурлын 2018 оны 84 дүгээр тогтоолоор мөнгө угаах, терроризмтэй тэмцэх талаар Монголд өгсөн үнэлгээг дээшлүүлэх арга хэмжээ авч ажиллахыг холбогдох газруудад үүрэг болгосон, түүний хэрэгжилтийн байдал тодорхойгүй байгаа бөгөөд Монголбанк нь энэ асуудлаарх ажлын албаны үүргийг улсын хэмжээнд гүйцэтгэдэгийн хувьд онцгойлон анхаарч эрчимтэй ажиллах шаардлагатай гэж үзлээ.

Хяналтын Зөвлөл Монголбанкны дэргэдэх Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэлийн Хүрээлэнгийн үйл ажиллагаа, цаашдын зорилт, хийх судалгааны мэдээллийг сонсож, цаашдаа Монголбанкны санхүүгийн байдал, төлбөрийн тэнцлийн судалгааны ажлын үр дүнгийн талаар мэдээлэл солилцож, хамтран ажиллахаар тохиров.

Хяналтын зөвлөлийн ажиллах журмын 3.1.6-д зааснаар Монголбанкны Зөвлөлийн үйл ажиллагааны үр дүнг хэлэлцэн дүгнэлт гаргах ажлын хүрээнд Монгол улсын мөнгөний бодлогын хэрэгжилт, ялангуяа Хяналтын Зөвлөлийн эрхлэх ажилд хамаарч болох Монголбанкны актив хөрөнгийн үр өгөөж, нягтлан бодох бүртгэлийн болон аудитын үндэсний болон олон улсын стандартын мөрдөлт, дотоод ба хөндлөнгийн хяналт шалгалтын зэрэг асуудлаар Монголбанкны болон Хяналтын зөвлөлийн гишүүдийн мэдээлэл, саналыг сонсож, санал дүгнэлт гаргаж байх, энэ талаар Монголбанкны Тамгын газрын дэмжлэгийг авч ажиллахаар болов.  

МОНГОЛБАНКНЫ ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
СОШИАЛ МЕДИА-аар олон нийтэд хүрч байгаа мэдээллийг та хэр бодьтой гэж боддог вэ?

Нийт санал өгсөн: 332