Гавьяат жүжигчин, дуучин Б.Дашдондогийн дууг бүр клиптэй нь хамт хулгайлчихаад жишим ч үгүй суугаа Л.Гүндалай сонгуулийн сурталчилгаандаа бүр “донтсон” бололтой. Сонсогч, бас сонгогч түмний зүгээс магтаал гэхээсээ илүү шүүмжлэл сонсоод байгаа мань эр дараа дараагийн уран бүтээлээ чимээгүйхэн гаргаж явна. Тэрбээр саяхан Баян-Өлгий аймагт Бакей гишүүнтэй хамт нутагт нь саатжээ. Ингэхдээ зүгээр байсангүй нэгэн уран бүтээл "өлгийдэж" авсан байх юм. Л.Гүндалай өөрийгөө Бөөн дурын уран сайханч хэмээн цоллосон бол түүнд найзууд нь "улс төрийн уран сайханч" гэх хэргэмийг өгөөд байгаа билээ.
"Улс төрийн уран сайханч" Л.Гүндалайн ээлжит уран бүтээл
2016-03-07 11:13:00