28o
Улаанбаатар хот
mobile menu

МЭХ-ны санаачилгаар ДЭЛХИЙН ГЭР БҮЛИЙН ӨДРИЙГ улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх эхлэлийг тавьлаа

2019-05-15 12:49:00

лбооны санаачилгаар ДЭЛХИЙН ГЭР БҮЛИЙН ӨДРИЙГ улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх эхлэлийг тавьж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор "D&S" төв, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран Төрийн ордонд  өнөөдөр “Айл бүхэн жаргалтай байг” уриан дор гэр бүлүүдэд зориулсан арга хэмжээг зохион байгууллаа. 

Монголын эмэгтэйчүүдийн холбоо ИЛҮҮ САЙХАН ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ Айл бүхэн жаргалтай байхад бүх нийтээрээ анхаарах шаардлагатайг онцлон, энэ жилээс Дэлхийн гэр бүлийн өдрийг орон даяар тэмдэглэх, ингэхдээ баяр наадам зохион байгуулахаас илүүтэйгээр гэр бүлийн гишүүн бүр бие биедээ хайр халамжаа зориулан, хамтын мөрөөдөл, зорилгынхоо төлөө бүхий л талаар анхаарлаа хандуулж, зорилгоо хэрэгжүүлэхийн төлөөх үүрэг оролцоогоо нэмэгдүүлэх, нэг нэгнийхээ сэтгэлийн дотоод руу өнгийж, ойлголцлыг илүү түвшинд хүргэх шаардлагатайг онцолж энэхүү үйл ажиллагааг зохион байгууллаа. 

Мөн Монгол улсын хүн амын 50-иас дээш хувийг эзэлж буй ээжүүд, эмэгтэйчүүд та бид АРХИГҮЙ ОРЧИНД АЖИЛЛАЖ АМЬДРАХ, архинаас үүдэлтэй гэмт хэргийн хохирогч байхгүйн тулд, үр хүүхэд хойч ирээдүйгээ АРХИНД АЛДАХГҮЙН ТУЛД жил бүр ДЭЛХИЙН ГЭР БҮЛИЙН ӨДРИЙГ АРХИГҮЙ ӨДӨР болгон тэмдэглэж байх уриалгыг МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО САНААЧИЛсан байна. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment