8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнгөрсөн амралтын өдрүүдэд "Алтан Жолоо Групп"-ийн спортын их наадам болж өндөрлөлөө

2019-05-15 15:24:00

          Энэхүү арга хэмжээ “Алтан Жолоо”-чуудын дунд уламжлал болон жил бүр зохион байгуулагддаг бөгөөд энэ жил 8 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. “Aлтан Жолоо Групп”-ийн Ерөнхийлөгч  В.Энхбаатар тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ “Алтан Жолоо”-чууд сүүлийн нэг сарын турш спортоор амьсгалсныг дурдаад "Спорт бол эв нэгдлийн бэлэг тэмдэг, Эрүүл биед саруул ухаан оршдог" -ийн нэгэн адилаар хамт олон маань эрүүл чийрэг, эрч хүчтэй байж, спортод идэвхтэй,авхаалж самбаатай оролцдог шигээ ажил хөдөлмөрийн талбар дээрээ нэгэн зорилгын төлөө нэг баг болж , эрч хүчтэй, авхаалж санаачлагатай ажиллаж , амжилтын жолоог хамтдаа бүтээхийг тамирчиддаа уриалж, спортын өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөлөө.

 Мөн хамт олныхоо дундаас төрөн гарсан Монгол Улсын Спортын Мастер  Ю.Ялалт,  Гантулга,  Бат-Энэрэл, Гансэлэм нартаа баяр хүргэж амжилт хүсэн тэмцээний шүүгч Монголын спортын шүүгчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Улсын шүүгч Ж.Мөнхзаяа, Монгол Улсын шүүгч  Ширээний теннисний спортын мастер Н.Галпүрэв , 100 Буудалт даамын спортын дэд мастер Ч.Дамдинсүрэн , Монголын Олс таталтын холбооны ерөнхий дасгалжуулагч, Улсын начин, Шүүгч-Б.Адъяахүү , нартаа мэндчилгээ дэвшүүллээ.

“Алтан Жолоо Групп” нь нийт 7 охин компани 1500 гаруй ажилчидтай бөгөөд  энэ жилийн тэмцээнд спортын 4 төрлөөр 12 багц медалийн төлөө 300 гаруй тамирчин авхаалж самбаа . хурд хүчээ сорин өрсөлдсөнөөс “Арвайн үндэс” компанийн “Хүрхрээ” баг шилжин явах цомын эзэн боллоо. “Амжилтын жолоог хамтдаа” гэсэн уриатай “Алтан Жолоо Групп” нь ажилчдынхаа нийгмийн асуудал болон ажиллах таатай орчин, хамт олонч уур амьсгал бүрдүүлэх зэрэгт өндөр ач холбогдол өгдөг нь тэмцээний зохион байгуулалт болон тэмцээнд оролцсон багуудын амжилтаас харагдаж “Алтан Жолоо” группийн спортын наадам хурд хүч, өрсөлдөөн ихтэй болж өндөрлөлөө.

  "Алтан Жолоо Групп" нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ажилчдынхаа дунд төдийгүй Улсын чанартай спортын арга хэмжээнүүдэд ивээн тэтгэж зохион бaйгуулан ажилладаг. Mонголын хөл бөмбөгийн холбоотой хамтран “Хүрхрээ үндэсний лиг”-ийг 3 жил дараалан ивээн тэтгэж Хөлбөмбөгийн спортыг хамгийн өндөр шагналын сантай спорт болгож чадсанаараа Монгол улсын Хөлбөмбөгийн хөгжилд түүхэн хувь нэмэр оруулсан юм. Мөн Үндэсний Бөхийн холбоотой хамтран Монгол Улсын Арслан цолонд хүндэтгэл үзүүлэх барилдааныг энэ жил 8 дахь жилдээ зохион байгуулж монгол түмнээ баясгасан “СПОРТ”-д ээлтэй байгууллага билээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл