8o
Улаанбаатар хот
mobile menu

“Сүрьеэгийн эсрэг хамтдаа тэмцэцгээе” төслийн нээлт

2019-05-16 09:44:51

ШУТСангийн хурлын танхимд

09:00 цагаас  "Шинжлэх ухаан, технологийн хөгжлийг сэтгүүл зүйгээр дамжуулан олон нийтэд түгээн дэлгэрүүлэх" сэдэвт хэлэлцүүлэг болно.

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны хурлын танхимд

09:00 цагаас Монгол Улсын зохиогчийн эрхийн тогтолцоог сайжруулах талаар үндэсний хэлэлцүүлэг болно. Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага, БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яам, ОХУ-ын Оюуны өмчийн газрын улсын академи, БНХАУ-ын Оюуны өмчийн газар зэрэг олон улсын төлөөллүүдээс гадна Монголын холбогдох байгууллагууд оролцоно.

Туушин зочид буудлын "Сүлд" танхимд

10:00 цагт "Өнөө цагийн дэлхийн геополитикийн хандлага" сэдвээр Стратегийн онолын нэрт эрдэмтэн Эдвард Луттвак лекц уншина.

Өргөө-1 кинотеатрын урд

10:00-12:00 цагт “ЭНХРИЙ ЭРДЭНЭ САН”-гийн санаачлага, БГД-ийн ИТХ, ЗДТГ, ХӨСҮТ-ийн хамтын оролцоотой хэрэгжих “Сүрьеэгийн эсрэг хамтдаа тэмцэцгээе” төслийн нээлт болно. БГД-ийн иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүд “Эрүүл энхийн төлөө жагсаал”-д оролцохоос гадна дүүргийн өрхийн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар заавар, зөвлөмжийг өгч, цээжний зураг авахуулах X-ray аппаратаар 10:00-18:00 цагийн хооронд үнэ төлбөргүй үйлчилнэ. 

Монгол ньюс мэдээллийн төвд 

11:00 цагт Удахгүй болох Бурхан багшийн дүйчэн өдөрт зориулсан үйл ажиллагааны талаар мэдээлэл хийнэ. 

Choijin Suites 1-р давхарт 976 art gallery-д 

11:00 цагт "Амьдралыг тэтгэгч О2" модерн балетын талаар хэвлэлийн бага хурал хийнэ. 

Үндэсний мэдээллийн төвд 

11:30 цагаас зорилтот бүлэг болон хүнд өвчтэй хүүхдүүдэд зориулсан "Ирээдүй өөд итгэл хайрлая" тоглолтыг зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ. Хэвлэлийн бага хуралд дуучин A-Cool, бяцхан дуучин Бат-Энэрэл, Энжи, "Харш" хамтлагийн дуучин Баасандорж нар оролцоно.

Багш хөгжлийн ордны 402 тоотод

16:00 цагаас “Судлаач оюутан” хөтөлбөрт хамрагдсан оюутнууд Батламжаа гардан авна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл