8o
Улаанбаатар хот
mobile menu

СБ дүүргийн 35 дугаар сургуулийн эцэг эхчүүд багшид өгөх зорилгоор хүүхэд тус бүрээс 20 мянган төгрөг хураажээ

2019-05-16 09:55:00

Авлигатай тэмцэх газарт нэр бүхий иргэнээс “Сүхбаатар дүүргийн 35 дугаар сургуулийн үсэглэлийн баярыг тэмдэглэх зорилгоор хүүхэд тус бүрээс 20 мянган төгрөг татсан. 1 дүгээр ангийн багш нар доод тал нь 200 мянга, дээд тал нь сая хүртэл төгрөг авсан. Энэ үйлдлийг таслан зогсоож өгнө үү” гэсэн гомдол ирсний дагуу хяналт шалгалт хийсэн байна. 

Тус сургуулийн 1 дүгээр анги нь 5 бүлэгтэй бөгөөд тэдгээрийн анги удирдсан багш болон эцэг, эхийн зөвлөлийн гишүүдээс тайлбар авахад эцэг, эхийн зөвлөлийн санаачилгаар нэг хүүхдээс 20 мянган төгрөг хураан авсан байна. Ингэхдээ эцэг, эхчүүдтэй тус бүрт нь уулзаж гарын үсэг зуруулалгүйгээр мөнгө авсан, нийт 740 мянган төгрөг цуглуулсан, багшид цэцгийн баглаа, чихрийн цуглуулга, зүүлт бэлэглээд үлдсэн 607 мянган төгрөгийг бэлнээр өгөхөөр тохиролцсон байжээ. Цэцгийн баглаан дунд мөнгөө хавчуулж өгсөн гэдгээ эцэг, эхийн зөвлөлийн дарга Б хэлсэн байна. Харин эрдмийн баярын тайлангийн үеэр эцэг, эхчүүдийн өгсөн бэлэг, мөнгийг ангийн багш А авалгүй тэр даруй буцаасан байв.  

Сүхбаатар дүүргийн 35 дугаар сургуулийн захирал Д.Оюунгэрэл 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр А/16 тоот тушаал гаргаж 1, 5, 9, 12 дугаар ангийн тайлант өдөрлөгийн үеэр төгсөх ангийн сурагчдаас мөнгө татах, хандив авах, амралт зугаалгаар явах, хооллох зэргээр хууль дүрэм зөрчиж багшийн ёс зүйн алдаа гаргахгүй байхыг үүрэг болгосон бөгөөд уг тушаалыг нийт эцэг, эхчүүдэд танилцуулж анхааруулжээ. Захирлын тушаалд заасан үүргийг тус сургуулийн багш нар чанд мөрдөн ажиллаж байгааг хяналт шалгалтын явцад тогтоогоод байна.

Гэтэл эцэг, эхчүүдийн зөвлөлийн санаачилга нэрийдлээр сурагчдаас мөнгө цуглуулж, багшид бэлэг болгон өгч байгаа нь боловсролын салбарт тогтоон мөрдүүлж байгаа хууль, дүрэм журмаас гажсан үйлдэл юм. Энэ мэт эцэг, эхийн зөвлөлийн санаачилгаар мөнгө татаж байгаа үйлдлийг Авлигатай тэмцэх газарт нэн даруй хандан гомдол, мэдээллээ ирүүлэхийг нийт эцэг, эхчүүдээс хүссэн байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
иргэн
Багийн багш шиг хэцүү ажил байхгүй шүү,юу ч мэдэхгүй, тэгээд маш олон 45-аас дээш хүүхдэд хичээл заана.Яадгийм 200000 төгрөг аваа л биз тэр юу ч биш, АТГ гэж ийм юмыг шалгаж ажлаа үрэхийн оронд том то
2019/05/21 202.9.43.241
зочин
Танай хүүхдүүдэд заах ёстой юмаа заагаад,хүүхэд чини сурч чадвал сураад явна биз.иймл зарчимтай.чиний хүүд илүү их юм засгаад сайн суралцсан бол тэр багшдаа,танд баярлалаа гээд хэлчих зүрх сэтгэлтэй б
2019/05/17 66.181.182.59
зочин
Тэр эргүү эцэг эх нэртэй ацнуудаа авилгагүй монгол болох хүсэлтэй бол битгий ингэж новшир за.өнөөдөр багш нар танай хүүгийн таваг хоолны мөнгөөр яаах юм ацаа,
2019/05/17 66.181.182.59
зочин
Энэ багш нар ажлаа хийж цалин хангамжаа авч бгаа гэдгийг зарим эргүү тэнэг эцэг,эх нэртэй ацнууд ингэж багш нарын бөгсийг долоож авилга өгчихөөд монголд сургуули,цэцэрлэг,эинэлэг авилга авч бна донгос
2019/05/17 66.181.182.59
zochin
Germnad bagsh nart beleg selt,mongo ogohijg hatuu horgildog.Beleg n huuhduudijn garaar uralsan bol oor hereg.Mongolchuud "ene mini, ter mini" geseer baigaad buur avliga n uu,beleg n uu medehee ch baij
2019/05/16 87.123.194.50
zochin
gorooson novshuud, hedii hurtel uls zasgaar tejeelegdeg yum be. denduu belenchleed sursan gainuud hugjliin gatsaa bolj duuslaa. yum bolgonig sensats bolgoj hutsdgaa hezee bolih ve.
2019/05/16 64.119.17.254
44
улсаа худалдаад хэдэн тэрбумаар нь авсан новшийг яаж чадахгүй байж хэдэн ядарсан багшид л зангаргаа харуулна л даа энэ АТГ гэж нэг газар
2019/05/16 203.91.112.174
1111
новшийн дорд сэтгэлгээтэй адгийн атаач пизда нарын нэг чиний хүүхдэд чамаас илүү эрдэм зааж өгсний хариу гэж ганц хоолны мөнгө өгөхдөө үхэж хатсан пизда нар л ийм юм хов зөөж хогийн зан гаргана л даа
2019/05/16 203.91.112.174
zochin
Үр хүүхдэд маань бичиг үсэг зааж бичигтэн болгож өгсөн багшийгаа
2019/05/16 203.91.115.244
  • Recent
  • Most Read
  • Most Comment