28o
Улаанбаатар хот
mobile menu

У.Хүрэлсүх: Миний сэтгэл дотор иргэдээ орон сууцжуулж, байранд амьдруулах чин хүсэл эрмэлзэл байсаар байгаа

2019-05-16 15:46:00

Нийслэлд түүхий нүүрс зарах, түлэхийг хориглож байгаатай холбогдуулан Ерөнхий сайд У.Хүрэлсүх иргэдэд хандан уриалга бичжээ. Тэрбээр:

Ард иргэдээ!

Та бүхнээсээ аминчлан хүсэх нэг зүйл байна. Өнөөдөр маш чухал өдөр.

Бид дэлхийн хамгийн аюултай хотоор цоллуулж, өвчин зовлонд шаналсан иргэд эмнэлэгт багтахгүй болж, үр хүүхдүүдийнхээ эрүүл мэнд, амь насаар төлөөс төлсөөр ирлээ. Энэ бол олон жил шийдэж чадалгүй явж ирсэн та бидний дундын зовлон болох утааны асуудал юм.

Онц ноцтой энэ гамшгийг бид зүгээр хараад сууж болохгүй гэж шийдсэнийг та бүхэн мэдэж байгаа. Тийм ч учраас Улаанбаатарт түүхий нүүрсийг ахуйн зориулалтаар оруулах, хэрэглэх, худалдаалахыг хориглосон Засгийн газрын тогтоол 2019.05.15 буюу өнөөдрөөс хэрэгжиж эхэлж байна.

Эрсдэлийг Засгийн газар өөрөө үүрээд гарах ёстой гэж үзэн, амласан ёсоор сайжруулсан түлшний улсын үйлдвэрээ барьж, бүтээгдэхүүнээ бэлэн болголоо. Одоо ард иргэдтэйгээ хамтран "Дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг" тэмцэх цаг ирлээ.

Миний сэтгэл дотор иргэдээ орон сууцжуулж, байранд амьдруулах чин хүсэл эрмэлзэл байсаар байгаа. Энэ ажил үе шаттай уртын хугацаандаа хэрэгжих болно. Тэр болтол 1,5 сая хүний эрүүл мэнд, амь насаар дэнчин тавьж хүлээж суух эрх та бидэнд байхгүй ээ.

Дэлхийн олон хотууд та бидний өнөөдрийн зовлонг тойрч гараагүй, даваад гарсан түүхтэй. Тэдгээрийн амжилтын гол үндэс нь ард иргэдийн оролцоо, хариуцлагатай байдалтай нь шууд холбоотой байна.

Бид ч энэ гамшгийг хамтдаа даваад гарч чадна гэж би итгэж байна.

Хүндэтгэсэн:
Ухнаагийн Хүрэлсүх

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Буруу Цолмон
Наад бариж байгаа байраан гэр хороолол байгаа газарт барь хашаагүй хоосон газарт бүү барь иргэдийн байр авхад нь байрыг нь өг Мөнгөө авхад нь мөнгийг нь өгөч хотоос хөдөөд шилжүүл хотын хүн амь
2019/05/21 103.10.23.76
Шүшинга амбан
Хятадын захын нэг тосгоны даамлаас долоон дор ухаантай мангар Ухна шүү.
2019/05/19 202.9.42.101
Махан толгой мангуу Ухна
Ард иргэдээ орон сууцанд яаралтай оруулчих зэргийн сөхөө самбаа мэдлэг чадвар энэ Ухнад үнэхээр байхгүй.Ухна бол шоронгийн хуяг хийхэд яг таарах мэдлэг чадвартай хүн.
2019/05/19 202.9.42.101
иргэн
ЕРӨНХИЙ САЙД энэ жил хор утаагүй байя гэж бодож байвал нэн ядуу айлд судалгаа хийж нүүрсийн зүгээр өг тэгвэл агаарч цэвэр байна иргэд эрүүл байна шүүдээ
2019/05/18 103.229.121.237
иргэн
Ерөнхий сайдаа энэ гамшиг маш хүнд байдалд байна одооноос нүурсний цэг ойр ойрхон болгож өг нүүрс авч чадахгүй хүмүүс нүүрсний цэг дээр яаж очих юм бэ машин унаагүй хүмүүс
2019/05/18 103.229.121.237
иргэн
би гэр хороолол амьдардаг иргэн жил ирэх тусам агаарын бохир маш хортой байна нэг хэсэгнь нүүрс нөгөө их хэсэг маш түүхий эд шатаж энэ ядуу болсон шинж тийм учираас ядуу айлд нүүрсний арга хэмжээ
2019/05/18 103.229.121.237
Zochin
Huurhiiduu erunhii said masni tseejindehee vneneer l helleedee yag l tegej bodoj baigaa baihdaa mongol hvn iim l saihan setgel zvrhdee baidgiimdaa
2019/05/18 66.181.186.10
иргэн
ЕРӨНХИЙ САЙДАА Маш зоригтой нэг талаас 5 давхар хороолол байраад явбал яасан юм вэ тэгэхдээ кв метрийн томхон хийвэл зүйгээр манайд маш чадалтай инежер зөвлөх ахмадууд их байгаа шүү дээ
2019/05/18 103.229.121.237
зочин
Ерөнхий сайд аа Түүхий нүүрснээс гадна нэн ядуу иргэд дугуй гутал шатаж болох юм болгон шатаж амьдрач байна Тиймээс агаар маш их бохирдож байна энэ өвөл нүүрсний борлуулат маш муу байна
2019/05/18 103.229.121.237
Хммм худалч
Ерөнхий сайд жанхуу нямка эргүү дөрвөд өвгөн 2н захиалгаар гар хөл нь болж яваад бга сурагтай бн шүү тэгэлгүй өөрийнхийрөө тууштай явбал ард түмэн дэмжинэ ингэж хүний захиалгаар хөдлөөд бвал удкү
2019/05/18 202.9.43.66
ЗОЧИН
Маш сайн байна
2019/05/17 202.5.194.28
Зочин
Орон сууц яах вэ ? Худал хулгайтайгаа л тэмц. Ард түмэн өлсөж , өвдөж дуусах нь байна шүү
2019/05/17 202.21.102.226
asdasd
cinii setgeld yu baih hend hamaataiu mbee. ajil hiij ur dun gargaldaa. oor um baihgui. hudlaa yarih cin arai l ih baina daa. setgeliin hudulguunuu darj cahdahgui lalar min
2019/05/16 99.241.52.203
zochin
hudlaa shaah yumaa
2019/05/16 59.153.85.109
иргэн
би ч гсэн бас л чамтай адилхан бодолтой явдаг даанч дэмжигдэхгүй бүтэхгүй талаас ни ярисаар байгаад л унагааж орхих юм даа
2019/05/16 66.181.161.65
  • Recent
  • Most Read
  • Most Comment