8o
Улаанбаатар хот
mobile menu

Хүчингийн хэргийг давтан үйлдсэн хэрэгтэнд 15 жилийн ял оноожээ

2019-05-16 16:11:45

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  бага насны хүүхдэд  хүч хэрэглэж, биеэ хамгаалах чадваргүй, эрхшээлдээ байгааг далимдуулан бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийсэн хэргийг шийдвэрлэлээ. Архангай аймгийн харьяат, урьд нь хүчиндэх гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан Д овогтой Д нь 2018 оны 10 дугаар сарын 13-ны шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багт байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бага насны хүүхэд болох Б-г хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, биеэ хамгаалах чадваргүй, эрхшээлдээ байгааг далимдуулан бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэмт хэрэг үйлдсэн байна.

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч  Д-д 15 жилийн хугацаагаар хаалттай хорих байгууллагад хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Бага насны хүүхдийг хүчиндэх, бэлгийн харилцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийх гэмт хэргийн үйлдэгддэг орчин нь ахуйн хүрээнд, гэр бүлийн хамаарал бүхий этгээд үйлдэх нь дийлэнх хувийг эзэлж байх бөгөөд эцэг, эхчүүд бага насны хүүхдэдээ хандуулах хараа хяналтаа сайжруулах, тэднийг болзошгүй эрсдэл, бие махбодь болон сэтгэл санаагаараа насан туршдаа гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг прокурор анхааруулж байна. Архангай аймгийн прокурорын газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл