8o
Улаанбаатар хот
mobile menu

Хоёр сургуулийн 40 хүүхэд сүрьеэ өвчнөөр өвчилж, 600 гаруй хүүхэд халдвар авсан нь тогтоогдлоо

2019-05-17 09:00:00

Сүүлийн үед сургуулийн сурагчид сүрьеэ өвчнөөр өвчилсөн мэдээлэл тархаж эцэг эхчүүдийн сэтгэлийн эмзэглэлүүлээд байгаа. Яг өнөөдрийн байдлаар ХанУул дүүргийн XV хорооны нутаг дэвсгэрт байрлах нийслэлийн ЕБС-ийн 15 дугаар сургуулийн 529 хүүхэд сүрьеэгийн халдвар авсан нь сорилоор батлагдаж, 38 хүүхэд, нэг багш сүрьеэгээр өвчилсөн тухай мэдээлэл цацагдаад байгаа юм. Мөн  97 сургуулийн хоёр сурагч булчирхайн сүрьеэгээр өвчилсөн гэх мэдээлэл байна. Тус сургуульд сүрьеэгийн эрт илрүүлгийн шалгалт явуулахад 70 орчим сурагч халдвартай байсан гэсэн мэдээлэл цацагдаад байгаа юм. Тус сургуулийн хоёр сурагч булчирхайн сүрьеэгээр хоёр хүүхэд өнгөрсөн арван хоёрдугаар сард өвчлөөд эмчлүүлж байгаа талаар тус сургуулийн эмч мэдээлэл өглөө.

Энэ талаар  БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг "ХӨСҮТ-ийн даргатай ярьж мэдээлэл авахад бүх хүүхдүүдэд шинжилгээ хийгээд, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж байгаа гэж ойлгосон. Нарийн мэргэжлийн эмч нарын эцсийн дүгнэлт хараахан гараагүй байна. Асуудлууд тодорхой болж цаашид юу хийх шаардлагатай талаарх асуудлууд танилцуулагдаж бэлэн болоогүй байна. Тус сургуульд 500 гаруй хүүхэд сурч байна. Тэдгээрээс хэдэн хүүхэд сүрьеэгээр өвчилсөн нь арай өөр тоо яригдаж байна. Шинжилгээний эцсийн дүн гараагүй болохоор нарийн тоо хэлэх боломжгүй"

 Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Сүрьеэгээр өвчилсөн хүүхдүүдэд эмчилгээ хийж байгаа. Эмчилгээ нь нэлээн хүнд явцтай. Ялангуяа эм нь хүүхдийн элгийг гэмтээдэг гэсэн мэдээлэлтэй байгаа. Зайлшгүй эмчлэх шаардлагатай юу гэдэг асуултыг ХӨСҮТ-д тавиад байгаа юм байна лээ. Урьдчилсан байдлаар 38 хүүхэд, нэг багшид сүрьеэгийн халдвар байна гэдэг оношийг ХӨСҮТ-ийнхэн тавьсан.Одоо эмчилгээний асуудал яригдаж байгаа. Эмчилгээний тухай эцэг, эхчүүдтэй нь уулзаж, мэдээлэл өгч, ойлголцох зорилгоор 15 дугаар сургууль руу ХӨСҮТ-ийн багийг ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын ажилтнуудтай хамт томилоод ажиллуулж байна. 15-р сургуульд өвчтэй багш ажилласан асуудлыг ЭМЯ хариуцахгүй. Сүрьеэгийн халдварыг нуусан гэх мэдээлэл надад байхгүй” гэсэн мэдээллийг албаны хүмүүс өглөө.

Сургуулийн орчин нөхцөлтэй холбоотой сургалтын байрны хүрэлцээ хангамж тааруу, нэг ангид 40-60 хүүхэд хичээллэж байгаа учраа  өөр сургуулиудад хүртэл сүрьеэгийн халдвар авсан байхгүй гэсэн баталгаа алга байна. Сүрьеэ нь янз бүрийн эрхтэн, тэдгээрийн дотор уушгинд гол төлөв нэг ба түүнээс дээш олон тооны үрэвслийн голомт үүсгэдэг халдварт өвчин юм. Хүүхдийн биеийн эсэргүүцэл томчуудыг бодвол маш сул байдаг бөгөөд хэрэв халдвар авбал уушгины тархмал сүрьеэ, сүрьеэгийн менингит зэрэг хүнд хэлбэрээр өвчлөх нь элбэг. Бага насны хүүхдүүд өвөл халдвар авчихаад мэдэхгүй явсаар хаврын улирал илэрдэг байна. Учир нь хаврын улиралд хүний тархлаа сулардаг учраас энэ үед илэрдэг байна. Харамсалтай нь маш их хугацаа алдсан байдаг учраас эмчлэхэд нэлээд хүндрэлтэй байдаг аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
surguuli tsetserleg tarahaas umnu buh huuhdiig shinjilgend oruulaarai. yaraltAi
2019/05/18 64.119.20.63
hi
3 ээлжээр хичээлллэнэ сургаж байгаа гэж 40, 50иар нь нэг ангид чихнэ. одоо хүнд өвчин тусгалаа. их хурлын гишүүд дээгүүрээ чинээндээ тултал идэж ууж байхад ард түмний амьдрал доройтсоор сөхөрсөөр
2019/05/17 66.181.161.15
aaagii
Хүрэлсүх ерөнхий сайд сонгуулийн шоу хийж худлаа амлан тэнэж явахаар. Хойч ирээдүйнхээ төлөө санаа тавих цаг болжээ.
2019/05/17 202.179.31.242
aaagii
Сайд нэртэй тэр нялбагар авгай арьсаа хамгаалаад муугаад байхаар буруугаа хүлээгээд огцорч хариуцлагаа хүлээгээч. Бидний ирээдүй хойч үе бүгд сульдаатай халдварт өвчтэй болоход ойрхон байна.
2019/05/17 202.179.31.242
мөнгөнцэцэг
32-р сургуульд ч гэсэн сүрьеэтэй хүүхдүүд олон байдаг ш дээ
2019/05/17 202.21.118.174
зочин
Мэргэжлийн хүн энэ яамыг удирдаж, ариа том бодлогын төвшинд ажилламаар бна. Дандаа улс төрчид ..Ламбаа энэ тэр гээд.. ариа ч дээ
2019/05/17 67.180.129.0
зочин
Бүх сургуульдаа үзлэг шинжилгээ хийгээч. Соц -ын үeд бүх л сургууль, албан байгууллагад жил бүр л сорил тавьж, өвчтэй хүмүүсийг тусгаарладаг байсан, сүүлийн жилүүдэд бүр таг болцон байсийм, ингэх гэж.
2019/05/17 67.180.129.0
Зочин
Хамгийн том эмгэнэл энэ л байна
2019/05/17 202.21.102.226