8o
Улаанбаатар хот
mobile menu

10 сая ам.долларын хахууль авсан гэх мэдээлэл нэр холбогдсон САЙДУУД ЮУ ХЭЛЭВ

2019-05-17 10:04:00

Засгийн газрын нэг сайд гадны компаниас 10 сая ам.долларын хахууль авсан гэх мэдээлэл олон нийтийн анхаарлыг татаж байна. Тус хахууль авсан гэсэн мэдээлэл үнэн эсэх нь нотлогдоогүй байгаа боловч уг хардлаганд Уул, уурхайн сайд Д.Сумъяабазар, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн нарын яригдаад байгаа юм. Тус мэдээлэлд нэр нь холбогдсон хоёр сайд дараах хариултыг өглөө. Тодруулбал, 

Уул, уурхайн сайд Д.Сумъяабазар: Би 2006 онд ард түмнийхээ итгэл сэтгэлээр аварга болоод, цол хүртэж байсан.  Энэ сайхан ард түмнийхээ итгэл, сэтгэл удам судраа хадгалж явна. Сүүлийн үед янз бүрийн мэдээлэл гарч байна.  Нэр ашиглаж, нүүрс баяжуулах үйлдвэртэй болсон, 100 машинаар нүүрс тээвэрлэж байна гэхчлэн ярьж, бичиж гүжирдэж байгаа зүйл байна. Ярьсан хүмүүсийг шүүхэд дуудна. Ямар үндэслэлээр ингэж ярьсан юм бэ. Би Ерөнхийлөгчтэй айлчлалаар хамт яваагүй. Энэ асуудлыг шүүхэд өг гэж хэлсэн.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: Би айлчлалын албан ёсны бүрэлдэхүүнд байгаагүй. Харин “Нэг зам нэг бүс” уулзалтад оролцсон. Энэ асуудлын талаар надад мэдээлэл алга. Ер нь бол 10 сая ам.доллар гэдэг санаанд багтахгүй их тоо. Хараад байхад одоо дөхөж байгаа сонгуультай холбоотой байж магадгүй. Дээр нь тийм их хэмжээний мөнгөний тухай ярьж байна гэдэг нь үнэмшил муутай юм. Тийм их хэмжээний мөнгө гэж байгаа нь өөрөө худлаа гэж харагдаад байна гэсэн мэдээллийг өглөө.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Шүшинга амбан
Хятадын талд албан есоор хүсэлт тавьж шалгуулах естой.
2019/05/19 202.9.42.101
Зочин
Эдний нэрийг хэн хэлсийн бэ? Гурилын хулгайч шиг болж байна уу даа.
2019/05/18 64.119.27.29
  • Recent
  • Most Read
  • Most Comment