8o
Улаанбаатар хот
mobile menu

ТОП-100 компанийн 1200 нээлттэй ажлын байрыг зарлана

2019-05-17 10:09:13

09:00 цагт Улсын гуравдугаар төв эмнэлэгт Зүрх, судасны нарийн өвчнийг оношлох, эмчилэх хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох Ангиографик аппаратыг эмчилгээнд нэвтрүүлэх үйл ажиллагаа болно. 90082028, 99179899

09:00 цагт  Артерийн даралт ихсэлттэй тэмцэх Дэлхийн өдөр 5 сарын 17-ныг тохиолдуулан Ази-Номхон далайн орнуудын гипертензийн нийгэмлэгийн албан ёсны гишүүн "Монголын даралт ихсэлтийн нийгэмлэг", Нийслэлийн эрүүл мэндийн газар, Дэлхийн гипертензийн холбооны гишүүн "Оном сан"-тай хамтран зүрх судасны өвчний гол шалтгаан болсон цусны даралт ихсэлтийн менежментийг бэхжүүлэх зорилгын хүрээнд "130/80-Нотолгоонд суурилсан цусны даралт ихсэлтийн менежмент" сэдэвт эрдэм шинжилгээний анхдугаар хурал зохион байгуулагдах гэж байна. Хурал: 2019 оны 05 сарын 17-ны өдөр "Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг"-ийн хурлын зааланд 09:00 цагаас
Утас: 88003247

13:00 цагт  Сүхбаатар дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс санаачлан төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх өдөрлөг”-ийг зохион байгуулах гэж байна. Хаана: Үндэсний соёл амралтын хүрээлэн /Хүүхдийн парк/-д. Өдөрлөгөөр төрийн 15 байгууллага “НЭГ ЦЭГ”-ийн үйлчилгээ үзүүлэхээс гадна хууль эрхзүйн зөвлөгөө, мэдээлэл өгч, хүүхэд, залуусын дунд АХА тэмцээн зэрэг арга хэмжээг зохион байгуулна. Холбогдох утас: 89021096

13:00 цагт  МУҮНС-ийн МУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэнхимд "Шинэ толь II" улсын уралдааны сүүлийн шатны шалгаруулалт, шагнал гардуулах ёслол, яруу найрагчдын уулзалт арга хэмжээ болно. Дэлгэрэнгүй мэдээллийг: 88062609

14:00 цагаас "JOB EXPO-2019" ажлын байрны үзэсгэлэн яармагийн нээлт  Blue Sky tower-ийн 3 давхарт болно. Ажил хайгч, ажил олгогчдийг нэг дор цуглуулж, ТОП-100 компанийн 1200 нээлттэй ажлын байрыг зарлах аж.
Утас: 8005-9798, 9910-6671

14:00 цагаас "Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын үндэсний зөвлөгөөн" болно. Энэ салбарт ажиллаж байсан үе үеийнхэн, хамтрагч түншүүд, олон улсын байгууллагынхан гээд 800 гаруй төлөөлөгч оролцох үндэсний зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар оролцоно. Утас: 91915340, 99047423, 99519677

15:00 цагаас Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын ТОП100 ААН-ийг эрэмбэлж, өргөмжлөл гардуулах үйл ажиллагаа Төрийн ордонд болно. Утас: 90091979
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл