23o
Улаанбаатар хот
mobile menu

Н.Анхбаяр, Ш.Батцэцэг нарын долоон элчин сайдыг томилохыг дэмжлээ

2019-05-17 11:50:16

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар шинээр томилох Элчин сайд нарын нэрсийг танилцуулав. Нийтдээ 10 гаруй улсын Элчин сайдыг шинээр томилох бөгөөд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар долоон улсын Элчин сайдын асуудлыг  хэлэлцэн дэмжлээ. Тодруулбал, 

 Монгол Улсаас: 

  • Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бархасын Дорж,
  • Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Жигжээгийн Сэрээжав,
  • Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Шагдарын Батцэцэг,
  • Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нямдоржийн Анхбаяр,
  • Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Түвдэндоржийн Жанабазар,
  • Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр Воршиловын Энхболд,
  • Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдинсүрэнгийн Даваасүрэн нарыг тус тус томилуулах саналыг хэлэлцэн дэмжиж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн байна.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Бүгдээрээ яамандаа он удаан жил ажилласан туршлагатай, мэргэжлийн хүмүүс томилогдсон байна. Баяр хүргэе.
2019/05/20 64.119.24.149
Dajgyi songolt
6 ni mergejliin hyn bn.
2019/05/17 202.70.34.70
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн парламентын сонгуульд аль нам ялалт байгуулах вэ

Нийт санал өгсөн: 71