Өнөөдөр Төрийн ордонд нэгэн хүн нас барсан тухай мэдээлэл цацагдсан. Тэгвэл талийгаач нь төр нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын гишүүн асан Г.Батхүү байсан байна. Тэрээр гадны нөлөөгүй, зүрх нь гэнэт зогссоны улмаас нас барсан байна. Гэнэт бие нь муудаж унахдаа шатны уруу унасан аж. Талийгаач хавдартай гадаадад эмчилгээ хийлгэж байгаад эх орондоо ирээд удаагүй байсан аж. Талийгаачийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье.
УИХ-ын гишүүн асан Г.Батхүү таалал төгслөө
2019-05-17 22:04:00