8o
Улаанбаатар хот
mobile menu

Ц.Туваан: УИХ-ын гишүүн асан Г.Батхүү талийгаач гадны нөлөөтэй байж болзошгүй байдлаар амиа алдсан байна

2019-05-20 09:09:00

Тус хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна

АН-ын дэд дарга Г.Батхүү Төрийн ордонд нас барсан хэрэг өнгөрсөн Баасан гарагт гарсан билээ. Үүнтэй холбогдуулан Цагдаагийн байгууллагаас тодруулахад "2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 19:57 минутад цагдаагийн байгууллагад "Төрийн ордны нэг давхрын баруун жигүүрт хүн нас барсан байна" гэсэн дуудлага ирсний дагуу НЦГ-аас жижүүрийн шуурхай бүрэлдэхүүн хэргийн газарт шуурхай очиж хэргийн газрын үзлэгийг явуулсан.
 
УИХ-ын гишүүн асан Г.Батхүү амь насаа алдсан хэрэг НЦГ-ын Мөрдөн шалгах газарт прокурорын байгууллагын хяналтад хуулийн хүрээнд шалгалтын ажиллагаа явагдаж байгаа. Мөн олон нийтийн сүлжээгээр энэ хэрэгтэй холбоотой худал ташаа мэдээлэл гарч олон нийтийг төөрөгдүүлж байна" хэмээн хэллээ. 

Талийгаачийг  ордны 1 давхар луу шатаар бууж байхдаа зүрх нь зогсч, улмаар шатны уруу өнхөрөн толгой нь хагарсан талаар эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Талийгаач хамгийн сүүлд тухайн өдрийн  15-18 цагийн хооронд Төрийн ордонд болсон “Торгоны зам” олон улсын автораллиг зохион байгуулах ажлын хэсгийн хуралдаанд оролцжээ. Тус хэргийн талаар АН өнөөдөр мэдээлэл хийлээ. 

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан "УИХ-ын гишүүн асан, АН-ын дэд дарга Г.Батхүү 2019 оны тавдугаар сарын 17-ны өдрийн 19:00 цагт Төрийн ордонд амиа алдсан сэтгэл сэрдхийлгэм үйл явдал боллоо. Тухайн өдөр талийгаач Олон улсын авторолийг зохион байгуулахаар 18:00-19:00 цагт Төрийн ордонд ажиллаж байсан.  Төрийн ордны баруун жигүүр, Засгийн ордны хуралдаан болдог танхимын хоёрдугаар давхрын гонхноос гадны нөлөөтэй байж болзошгүй байдлаар амиа алдсан байна. ёЦагдаагийн байгууллага учир явдлыг үнэн зөвөөр тогтоож өгнө байх гэдэгт эргэлзэхгүй байна 

Үүний дараа УИХ- дахь Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Дэд дарга, Засгийн Газрын гишүүн асан Ардчилсан Намын Дэд дарга, Төр нийгмийн зүтгэлтэн Гаваагийн Батхүү агсан Төрийн ордонд амь насаа алдсантай холбоотойгоор УИХ-дахь Ардчилсан намын зөвлөлийн гишүүд хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөлөө. Энэ үеэр УИХ-дахь Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд хандан: - Та бүхэн болсон эмгэнэлт хэргийг мэдэж байгаа. Бид өнөөдөр УИХ-дахь Ардчилсан намын дэд дарга бидний журмын нөхөр, итгэл үнэмшил үзэл бодол нэгтэй Г.Батхүү агсаны өндрөөс унаж амь насаа алдсан энэ газар цэцэг өргөн хүндэтгэл үзүүлж байна. Энэ эмгэнэлт үйл явдалтай холбогдуулан түүний гэр бүл, төрөл төрөгсдөд УИХ- дахь Ардчилсан намын зөвлөлийн нийт гишүүдийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье. Түүнчлэн энэ болсон хэрэг явдалтай холбогдуулан нийгэмд ташаа мэдээлэл гараад байгаа. Мэдээж төрийн тусгай хамгаалалттай онцгой обейктод Улс төр, нийгмийн зүтгэлтэн хүн амь насаа алдсан нь олны анхаарлын төвд байгааг бид ойлгож байна. Тиймээс холбогдох хууль хяналтын байгууллага энэ үйл явдлын үнэнийг хурдан шуурхай олж, олон нийтэд нээлттэй байлгах ёстой гэдгийг энэ дашрамд хэлэх нь зүйтэй байх гэв. Мөн үйл ажиллагааны үеэр Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, түүний өрөөгөөр ороод гарсан гэх нийгэмд гараад буй ташаа мэдээлэлд хариуцлагатай мэдэгдэл хийлээ. Тэрээр хэлэхдээ: -Г.Батхүү агсан миний өрөөнд ороод гарсан гэх ташаа мэдээлэл тараад байна. Энэ бол худал мэдээлэл. Тухайн өдөр "Ардчилсан намын үзэл баримтлалын үндэсний аяны нээлт"-ийн үйл ажиллагаа болсон. Үүнтэй холбогдуулан миний бие үдээс хойшхи хугацаанд ордоноос гадуур ажил албатай явж байсан. Тиймээс ямар нэгэн байдлаар манай өрөөгөөр ороод гарсан гэх зүйл огт байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэе гэлээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
АН
|Ъ а нар өөасдөө л бме бие биенээ алдаг щүА
2019/05/23 182.160.34.24
ха ха
эрдэнийн мэдүүлэг
2019/05/21 202.9.43.121
taij
Ene odoo yu bolood bnaa.Toriin ordond ni hurtel todorhoi bus shaltgaanaar hun nas barj baidag.Ene uls oron uneheer ezguidlee.Odoo boloo yum bishuu.Ene bulai buhniig zogsooh tsag ni bolloo.
2019/05/20 66.181.178.198
Зочин
Хулгайч нар
2019/05/20 122.201.21.152