ХХАА-н сайд Р.Бурмааг давж заалдах шатны шүүхээр буруутайг нь дахин тогтоосон байна. Тэрбээр нэр төрд халдсан үндэслэлээр Халх гол сумын иргэдийн өмгөөлөгч Г.Батбаярыг шүүхэд өгөөд байсан билээ. Харин өмгөөлөгч Г.Батбаярын зүгээс Р.Бурмааг нэр төрд халдсан, гүтгэсэн гэсэн үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргасан байдаг. ХХАА-н сайд Р.Бурмаа, өмгөөлөгч Г.Батбаяр нарын шүүх хурал өнгөрсөн удаад иргэний хэргийн анханы шатны шүүхэд болж, шүүхээс Р.Бурмаа сайдыг буруутай гэх шийдвэрийг гаргасан юм. Ингэснээр өмгөөлөгч Г.Батбаяр шүүхэд ялалт байгуулсан. Тэгвэл өнөөдөр энэ хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж шүүхийн магадлалаар Р.Бурмаа сайдын гэм буруутайг шүүх дахин тогтоожээ.