8o
Улаанбаатар хот
mobile menu

’Эко констракшн’’ ХХК 4 дэх жилдээ “ТОП – 100 ААН”-ээр шалгарч амжилтаа баталлаа

2019-05-20 09:23:08

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж буй компаниудыг жилийн орлого, ашиг, улсын төсөвт оруулсан татвар, ажиллагсдын тоо, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн таван үзүүлэлтээр эрэмбэлж, шалгаруулан,  “ТОП - 100 ААН” ёслолын ажиллагаа 18 дахь жилдээ Төрийн ордонд зохион байгуулагдлаа.



Үндэсний бүтээн байгуулагч “Эко констракшн” ХХК  ТОП – 100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгаран,  2016  оноос хойш тасралтгүй 4 дэхь жилдээ энэхүү шагналыг гардан авч,  Үндэсний томоохон бүтээн байгуулагч, шилдэг компани болохоо дахин нотлон  харууллаа. Тус компани нь  Монгол Улсын зөвлөх инженер, мэргэшсэн инженерүүдээр ахлуулсан 300-гаад инженер техникийн ажилтан, 1000 орчим мэргэшсэн болон туршлагатай ажилчидтай бөгөөд жил бүр 100 гаруй залуучуудыг өөрийн Мэргэжил сургалтын төвдөө үнэ төлбөргүй сурган мэргэжил эзэмшүүлж, жилийн 4 улирлын турш ажлын байраар хангадаг.  



Барилгын чанарыг ОУ-ын түвшинд хүргэн дээшлүүлэх үүднээс Япон болон Франц улсын мэргэжлийн өндөр түвшний архитекторуудын зураг төсөл, Герман инженерийн хяналтаар барилгын чанарыг хянаж, инженерийн нарийн шийдэл бүхий барилга байгууламжийн төслүүд, орон сууцны хотхоны иж бүрэн  төслүүдийг Монгол Улсдаа анхлан амжилттай нэвтрүүлэн хэрэгжүүлж байна. Мөн 1000 хүүхдийн багтаамжтай  “Монгол билиг оюун” ОУ-ын Cambridge-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч  сургууль, цэцэрлэгийн цогцолборыг 100% өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтад оруулан, үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.



Үндэсний мэргэшсэн боловсон хүчнээр эгнээгээ  бэхжүүлсэн  “Эко констракшн ” ХХК нь 17 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж буй нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч Үндэсний томоохон бүтээн байгуулагч компани бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч боловсрох орчин нөхцлийг сайжруулах үүднээс “Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29-р тусгай дунд сургууль”-ийн танхимуудыг бүрэн засварлан тохижуулсан, Чингэлтэй дүүргийн 5 цэцэрлэгийн тоглоомын санг арвижуулж тоглоомын тавиур, оюун ухаан хөгжүүлэх ном, тоглоом бэлэглэсэн, Чингэлтэй дүүргийн амьжиргааны түвшин доогуур гэр хорооллын айлуудын 1500 хүүхдүүдэд хичээлийн хэрэглэл, цүнх бэлэглэсэн, Витаминжуулалтын аян зохион байгуулж нийслэлийн 4 дүүргийн 10,000-н бяцхан үрсэд витамин, шүүс бэлэглэсэн зэрэг Нийгмийн хариуцлага хэрэгжүүлж Монгол Улсын бүтээн байгуулалт, эдийн засгийн тогтвортой хөгжилд бодитой хувь нэмрээ оруулан ажиллаж байна.



Цаашид  улс орны хөгжлийн нүүр царайг илтгэх  барилгын томоохон төслүүдийг тэргүүлэн хэрэгжүүлэх, нийслэл хотын нийтийн орон сууцны томоохон хорооллуудын бүтээн байгуулалтыг эрчимтэй өрнүүлэх, мэргэжлийн ур чадвар, туршлагатай хамт олноо түшиглэн барилгын салбарын хөгжилд шинэ чиг хандлага авчрах, дэлхийн орчин үеийн стандартын  түвшинд бүтээн байгуулалтыг өрнүүлэх хүсэл зорилготой ажиллаж байна.
 

Биднийг дэмжин хамтран ажилладаг та бүхэндээ баярлалаа.
 
“ЭКО КОНСТРАКШН” ХХК

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment