8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр: Цэцэрлэгүүдэд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ

2019-05-21 08:57:24

09:00 цагт  Дэлхийн хэмжил зүйн өдрийг тохиолдуулан “Үндсээрээ сайжирсан хэмжлийн нэгжийн олон улсын (SI) систем” семинар, хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна.
Хэзээ:2019.05.21-нд 09:00-12:00 цагт семинар, 14:00-16:30 цагт хэлэлцүүлэг
Хаана: МУИС-ын номын сан 5 давхар 502 тоот
Холбогдох утас:90910510

10:00 цагт Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хурал  Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд болно.  Холбогдох дугаар: 8002 7744

10.00 цагт НМХГ-ын 5 давхарын хурлын танхимд төрийн болон төрийн бус өмчийн сургуулийн өмнөх боловсролын байгууллага, цэцэрлэгүүдэд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ. Холбогдох утас 91887887

10:00 цагт Нийслэлийн ИТХ-ын ТэргүүлэгчидЗДТГ-ын "А" зааланд хуралдана. Хуралдаанаар Хүүхдийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын явцыг сонсож, "Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн бүсчлэлийн дүрэм"-ийн төслийг батлах, Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэж авах, Тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах зэрэг найман асуудал хэлэлцэнэ. Холбоо барих утас: 70119921, 86863998

11:00 цагт  Тээврийн цагдаагийн албанаас Монгол Улсын замын хөдөлгөөнийг дүрмийг сурталчлах, Улсын хэмжээнд зохион байгуулах Бяцхан зорчигч аяны талаар болон Нээлттэй хаалганы өдрийн талаар хэвлэлийн бага хурлыг  тус албаны 2 давхарт 208 тоот өрөөнд зохион байгуулна. Холбогдох утас Б.Лхагважаргал 99091210
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл