20o
Улаанбаатар хот
mobile menu

Т.Баярхүү: Аргагүй байдлаас авлига өгсөн иргэд айх шаардлагагүй болсон

2019-05-22 08:00:25

Хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж, бусдад хахууль өгсөн хэргээ сайн дураараа илчилсэн иргэнийг ялаас чөлөөлж, авсан төрийн үйлчилгээг хэвээр үлдээх талаар Эрүүгийн хуульд заасан. Хуулийн зохицуулалтын талаар Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүүгээс тодруулав.

-Хуулийн энэ зохицуулалтын талаар тайлбар өгөхгүй юу?  

-Эрүүгийн хуулийн 22.5-ын 3 дахь хэсэгт “Хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хахууль өгч, нийтийн албан тушаалтны хуулийн дагуу албаны чиг үүргээ гүйцэтгэж үзүүлэх төрийн үйлчилгээг авсан хүн энэ тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн бол түүний авсан төрийн үйлчилгээг хэвээр үлдээж ялаас чөлөөлнө” гэж заасан. Товчхондоо иргэн тухайн төрийн үйлчилгээг авахын тулд албан тушаалтанд хахууль өгөхөөс өөр аргагүй нөхцөл байдалд орж хээл хахууль өгөх гэмт хэргийг үйлдээд, мөн энэ тухайгаа сайн дураараа хуулийн байгууллагад илчилж, мэдэгдсэн бол ялаас чөлөөлнө гэсэн хуулийн зохицуулалт үйлчилж байгаа. Ялаас чөлөөлөхийн зэрэгцээ хахууль өгч авсан төрийн үйлчилгээг нь хэвээр үлдээнэ гэж тайлбарлаж болно.

-Энэ хуулийн заалт хэрэгжиж байгаа юу? 

-Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга нарт холбогдох хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэнийг та бүхэн мэдэж байгаа. Уг шүүхийн шийдвэрийг анхааралтай уншиж үзвэл иргэн “Г”, “Ч”, “М”, “Б”, “О” нарын 5 хүнийг хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж бусдад хахууль өгч, нийтийн албан тушаалтны хуулийн дагуу албаны чиг үүргээ гүйцэтгэж үзүүлэх төрийн үйлчилгээг авсан тухайгаа эрх бүхий байгууллагад сайн дураараа илчлэн ирсэн тул тэднийг ялаас чөлөөлсөн байгаа.

-Өмнө нь ингэж ялаас чөлөөлөгдсөн тохиолдол бий юу?

-2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн шинэ зохицуулалт. Авлигын гэмт хэргийг илрүүлэх, мэдээлэх олон нийтийг хүсэл эрмэлзэлийг нэмэгдүүлэх ач холбогдол бүхий энэ зохицуулалтаар ялаас чөлөөлөгдсөн тохиолдол анхных нь. Өнөөдөр тодорхой хэрэг дээр энэ заалт хэрэгжиж сайн дураараа илчлэн ирсэн нэр бүхий иргэд ялаас чөлөөлөгдсөн. Тиймээс албан тушаалтны хясан боогдуулан хахууль авсан үйлдлийн талаар эрх бүхий байгууллагад илчлэн ирэхээс айх шаардлагагүй болсон гэдгийг онцолж хэлэх гэсэн юм.

Өгсөн, авсан нь хоёулаа буруудна гээд бусдын эрхийг хязгаарладаг, төрийн үйлчилгээ үзүүлэхгүй хясан боогдуулах, хүнд суртал гаргадаг, хахууль нэхэх үйлдлүүд гардаг. Та төрийн үйлчилгээ авах бүх шаардлага, нөхцөлийг хангасан хэрнээ албан тушаалтны хясан боогдуулсан үйлдлийн улмаас төрийн үйлчилгээгээ авч чадахгүй, аргагүй байдалд орж хахууль өгсөн, түүнийгээ сайн дураараа илчлэн ирсэн бол ялаас чөлөөлөгдөнө гэсэн үг.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
0000
Өгсөн хүнд ямарч хариуцлаг тооцохгүй Авсан хүнд хатуу хариуцлаг тооцно ажилаас халгаас ихлээд хорих ял хүртэл өгнө гээд тодорой зүүчлэл өгөөд ажилах хэрэгтэй
2019/05/24 103.10.23.76
Хуульчил
хууль ньтодорхойгүй учраас хясан боогдуулаагүй бна.харин авилага ѳгсѳн гээд ямаан дээр тэмээний зардал болдог.хуулиа тодорхой маш ойлгомжтой булзааруулахгүй гаргаа.тэгвэл авлага багадаа 40% буурнаа.
2019/05/22 103.26.193.54
Chi ugaasaa hudalch, deer ni eruu shuult tulgaj, zohiomol hereg tulgadag chini unen biz dee
Unen
2019/05/22 122.201.21.6
эрүүгийн хэдэн цагдаагаа хөөж явуул, төрийн албаны шалгалт өгсөн хуульч аваачээ
худлаа ярихаас өөр юм мэддэггүй энэ дуракыг зайлуулаач, шүүхээр гэм буруу нь тогтоогдоогүй байгаа болон гэм буруугүй гээд гарсан хэргийг АТГ-ын бууны нохой, гахай нар нийтэд гэмт хэрэг мэт зарладаг,
2019/05/22 122.201.23.84
а
http://bsch-districtcriminalcourt.gov.mn/main/3348--25-.html
2019/05/22 202.21.102.226
66.181.185.99-d
umsh umsh. mongol heleer bichsen bgaa malaa. hereg hiisen bn gehdee hyasan boogduulsan uchraas geed chuluulsun. chi avligaa nuugaad ug gej urialaad bga yum uu
2019/05/22 202.21.102.226
Сар
Шүүх хясан боогдуулаагүй гэж шийдвэрлэсэн. Энэ хүмүүсийг энэ заалтаар чөлөөлөөгүй. Худлаа ярихаа болих хэрэгтэй.
2019/05/22 66.181.185.99
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Улаанбаатар хотын замын хөдөлгөөнийг гурван бүсчлэлд хуваахыг та дэмжиж байна уу

Нийт санал өгсөн: 102