Малчид, иргэдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр ихэнх нутгаар хална.
2019 оны 05 дугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл:
Баруун аймгуудын нутгаар үүлшиж, нутгийн баруун хэсгээр бороо орно, бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Монгол Алтайн уулархаг нутгаар 12-17 хэм, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 20-25 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүсийн нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар 28-33 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 28-30 хэм дулаан байна.