Гадаад харилцааны яам Бангкок хотод гарсан гэмт халдлагыг Монгол иргэд үйлдээгүй болохыг албан ёсоор мэдэгдлээ. Учир нь Тайландын Вант Улсын “Бангкок Пост” цахим хуудсанд өнгөрсөн бямба гаригт “1 dead, 3 held in botched gun shop robbery“ гарчигтай мэдээнд Бангкок хотын “Yaowarat” дүүрэгт байрлах бууны дэлгүүрийг дээрэмдэхийг завдсан гэмт этгээдүүд МУ-ын иргэд байсан хэмээн мэдээлсэн. Тэгвэл дээрх мэдээлэл ташаа болохыг Гадаад харилцааны яамнаас мэдээллээ. Гэмт хэрэг үйлдэхийг завдсан этгээдүүд нь МУ-ын иргэд биш болохыг нотолсон мэдээг Монгол улсаас ТВУ-д суугаа Элчин сайдын яамнаас ирүүлсэн байна. Тиймээс энэ хэргийг монголчууд үйлдсэн талаар ташаа мэдээлэл цацсан хэвлэл мэдээллийн хэрэгсэлд залруулга хийлгэхээр ажиллаж байгаа аж.
Бангкок хотод гарсан гэмт халдлагыг Монгол иргэд үйлдээгүй болохыг албан ёсоор мэдэгдлээ
2016-03-07 14:13:00