23o
Улаанбаатар хот
mobile menu

ХХБанкны Дархан салбарын үүсгэн байгуулагдсаны 25-н жилийн ойн арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө

2019-05-22 12:40:00

Худалдаа, хөгжлийн банкны ууган салбаруудын нэг Дархан салбарын үүсгэн байгуулагдсаны түүхт 25-н жилийн ой энэ онд тохиож байна.

Анх 1994 оны 3-р сарын 04-ний өдөр Дархан уул аймгийн Дархан суманд ХХБанкны салбар байгуулах тухай тус банкны Гүйцэтгэх захирлын тушаал батлагдаж, одоогийн Дархан уул аймгийн 26-р сургуулийн нэг давхрын баруун урд булангийн 4-н өрөөнд үйл ажиллагаагаа эхлүүлж байсан.

 

Салбар байгуулагдсанаар Дархан-Уул аймагтаа анх удаа гадаад валютын арилжааг америк доллар, фунтстерлинг, дойч марк, рублиэр хийж эхэлсэн түүхтэй.

Дархан салбарынхаа 25-н жилийн ойн хүрээнд зохион байгуулсан томоохон арга хэмжээнүүдээс дурдвал:

  1. Хүүхэд залуучуудын мэдлэг боловсролд хувь нэмрээ оруулах зорилгоор Улсын хэмжээнд 300 Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн номын санг тохижуулах томоохон төслийг эхлүүлээд байсан. Энэхүү төслийн хүрээнд Дархан-Уул аймгийн “Тэргүүний 5-р цэцэрлэг”-ийн номын санг тохижуулж, багш нарын талархал, бяцхан хүүхдүүдийн баяр хөөр дунд хүлээлгэн өглөө.

     

    Ном, сурах бичгийн сонголтыг цэцэрлэгийн багш нарын сонголтоор хийсэн нь, бяцхан хүүхдүүдийн сонирхол нийцсэн, мэдлэг боловсролд нь хүч нэмсэн, ухаалаг сонголт болсныг Цэцэрлэгийн удирдлага болон эцэг эхчүүдээс онцолж байлаа.

  2. Аймгийн жижиг, дунд бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийг дэмжих, тэдний бизнесийн орчинг сайжруулах зорилгоор банкны мэргэжлийн түвшний зөвлөгөө мэдээлэл өгч ажиллах “Бизнесийг дэмжих төв”-ийг нээлээ.
  3. Дархан салбартай 25-н жилийн хугацаанд хувь иргэний зүгээс мөн бизнесийн түншлэлийн үйлчилгээгээр тууштай хамтран ажилласаар ирсэн хүндэт харилцагчид, албан байгууллагууд, бизнес эрхлэгчдэдээ чин сэтгэлийн талархал илэрхийлэх зорилго бүхий харилцагчийн зөвлөгөөн, форум уулзалт болон Хүндэтгэлийн хүлээн авалтын арга хэмжээнүүдийг тус тус зохион байгууллаа


Хөгжил дэвшилд хамтдаа

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

 
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн парламентын сонгуульд аль нам ялалт байгуулах вэ

Нийт санал өгсөн: 71