Шинэ төмөр зам төсөл буюу Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг БНСУ-ын “Самсунг Си Ти” компанид тендергүй олгосон, албан тушаалаа хэтрүүлэн улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр УИХ-ын гишүүн, МоАХ-ы дарга Х.Баттулга, Улсын Их Хурлын даргын зөвлөх А.Гансүх нарыг албан ёсоор шалгаж буй билээ. Тэгвэл Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг Х.Баттулга, А.Гансүх, Б.Батзаяа нарт 201501000154 тоот дугаартай хавтаст хэрэг үүсгэжээ. Х.Баттулга ч 2015 оны 12-р сарын 24-ний шөнийн 02 цагт АТГ-т ирж мэдүүлэг өгөн, өөрийг нь сэжигтнээр тооцож буйг хүлээн зөвшөөрсөн байна. Гэсэн ч мөрдөн байцаалтын явцад УИХ-ын гишүүнийх нь халдашгүй бүрэн эрх саад болж буй аж. Тиймээс Х.Баттулгын бүрэн эрхийг түтгэлзүүлэх саналыг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороонд албан ёсоор тавих шаардлага үүсээд байгаа аж.
УИХ-ын гишүүн, МоАХ-ы дарга Х.Баттулгын бүрэн эрхийг түтгэлзүүлэх үү
2016-03-07 15:12:00