8o
Улаанбаатар хот
mobile menu

“Найрамдал” зуслангийн газартай нэр холбогдсон УИХ-ын гишүүд юу хэлэв

2019-05-24 08:34:00

“Найрамдал” зуслангийн газрыг албан тушаалтнууд хувааж аваад, 5220 га-гаас ердөө 1200 нь үлдсэн талаар мэдээлэл гарсан. Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ мэт хууль бус шийдвэрийг эргэж харахыг ч даалгасан юм.  Эдгээр хүмүүсийн дунд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ 1.5 га газар эзэмшдэг мөн  УИХ-ын гишүүн Ж.Батзандан нарын нэр яригдаж байгаа юм. Тэгвэл энэ асуудлаар эдгээр гишүүдээс тодрууллаа. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан

“Энэ мэдээллийг өнөөдөр фэйсбүүкээс харсан. “Найрамдалд” Ж.Батзандан, Л.Болд гишүүн газар авсан байна гэх хуурамч, гүтгэлэгт мэдээ гарсан байна. Бидний нэр дээр хэрвээ газар байгаа бол сэтгүүлчид, иргэдэд үнэ төлбөргүй өгье.  Гэрчилгээг нь аваад ир. АН-ын дарга С.Эрдэнэ “Найрамдал” зуслангийн газрыг өнгөрсөн хугацаанд ах, дүү, хамаатан садандаа тарааж өгсөн гэдэг мэдээлэл бидэнд бий. Хулгай нь баригдаад ирэхээр бантахдаа ийм бичиг тарааж байгаа юм байна.  Бидэнд “Найрамдал” зусланд нэг см газар ч байхгүй. Үүнийг баттай хэлье. 

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат:

“Найрамдал” зусланд ямар нэг газар эзэмшдэггүй. Багадаа нэг удаа энэ зусланд амарсан. Манай хүүхдүүд заримдаа амардаг. Хуулиараа бол БОАЖЯ тэр газрыг хариуцдаггүй юм. Өчигдөр гарсан зарим мэдээллийг би харсан. “Найрамдал” зусланд газар эзэмшдэг хүмүүс гэсэн мэдээлэл гарсан. Эхний гурван хуудсанд нь миний нэр байхгүй байсан. 

нэг хуудсан дээр нь миний нэр гарч ирсэн. Ямар эх сурвалжаас, яаж олсон мэдээлэл юм. Хүн хардах эрхтэй. Гэхдээ гүтгэх эрхгСүүлд гарч ирсэнүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Бид тэр нэрсийг хэн гаргаж тавьсан, эх сурвалж нь хэн бэ гэдгийг тогтоодог болохгүй бол бодсоноо биччихээд, шуугиад байж болохгүй.  

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

-Найрамдал зусланд газар авсан түүх байхгүй.  Манай найз нөхөд хамаарал бүхий хүмүүс бизнес эрхэлж байсан удаатай ч надад эзэмшсэн, авсан газар байхгүй. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: 

-Найрамдал зусланд огт газар эзэмшдэггүй. Газрын албанаас лавлагаа авч баримтаар үзүүлсэн ч болно. Хандгайтын аманд 0.7 га зуслангийн газар л байдаг. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
харамсаж байна
ИРГЭД сайн мэдэж байна. С. ЭРДЭНЭ сайд байхдаа хүүдээ НАЙРАМДАЛД газар авч өгч, орон сууц бариулж зарсан. С. ЭРДЭНЭ БИ өөрийн нэр дээрээ аваагүй гэж ирээд гүрийж байна лээ. ИРГЭДЭЭ ТЭНЭГ гэж бүү бод.
2019/05/25 64.119.21.196
ШҮҮГЧ
Тэгвэл хэн хэн газар эзэмшдэгийг газрын албаныхан гаргаж тавих үүрэгтэй.
2019/05/24 103.229.122.9
зочин
ЖЭнхбаяр хоцорно гэж байхгүй юм байна. Дагаад байхад олоод байх юм шиг байна
2019/05/24 202.131.227.82
Зочин
УИХ-ын гишүүдээс Ж.Энхбаярын нэр яваад байна энэ ямар их шуналтай хүн бэ худлаа шударга дүр эсгэж ард түмнээр тохуурхахдаа сайн ЖДҮ-ээс хамгийн их зээл авсан хүн
2019/05/24 192.82.65.224
Zochin
GAHAI ERDENE NAIRAMDLIN HASHAN DOTOR MODMI ZAHAD BARISAN 5 SH 10 DAVAR BAISHINGA HELECH
2019/05/24 64.119.21.85