8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн зурхай

2019-05-27 08:59:16

Аргын тооллын 5 сарын 26, Адъяа гараг. Билгийн тооллын 22, Чөдөр одтой, харагчин гахай өдөр. Өдрийн наран 5 цаг 02 минутад мандан, 20 цаг 35 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хулгай дээрмийг номхотгох, сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Chuhal.mn-d
Buruu yum bish yy? Uchigdur 26 bsn.
2019/05/27 202.70.34.70
  • Recent
  • Most Read
  • Most Comment