8o
Улаанбаатар хот
mobile menu

Орхон Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар 23-28 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна

2019-05-27 09:13:13

Өнөөдөр Улаанбаатарт багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 22-24 градус  дулаан байна.

Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, говийн аймгуудын нутгаар багавтар, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон Арц-Богдын өвөр хоолойгоор секундэд 13-15 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 13-18 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Орхон Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар 23-28 хэм, бусад нутгаар 19-24 хэм дулаан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл