8o
Улаанбаатар хот
mobile menu

Төв аймгийн Сүмбэр сумын ЕБС-ийн сурагчид сүрьеэ өвчнөөр өвдсөн талаар тус сумын иргэд мэдээлнэ

2019-05-27 09:17:31

08.00 цагт Соёлын төв өргөөнд нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын газар хэлтсийн  ажилтан албан хаагчид, агентлагийн дарга нарын өргөтгөсөн шуурхай хуралдаан болно.

09.00 цагт "Corporate Hotel and Convetion Center"-т "Осол, гэмтлээс сэргийлэх Тогтвортой хѳгжлийн зорилт 2030" салбар хоорондын үндэсний чуулган болно.

11.00 цагт Санхүүгийн зохицуулах хороонд Хөрөнгийн зах зээл, Даатгалын зах зээл, Банк бус санхүүгийн байгууллага, Хадгаламж, зээлийн нөхцөл байдал болон Санхүүгийн зах зээлийн талаарх хэрэглэгчийн итгэлийн судалгааны 2019 оны эхний улирлын үр дүнг танилцуулна. 

11.00 цагт ЭМЯ-ны гадаа Төв аймгийн Сүмбэр сумын ЕБС-ийн сурагчид сүрьеэ өвчнөөр өвдсөн талаар тус сумын иргэд мэдээлнэ.

11.00 цагт Үндсэн хуулийн цэцийн гадна талбайд УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын бүрэн эрхийг сэргээхийг эсэргүүцэх "Бандааштай жагсаал" болно.

11.00 цагт БОАЖЯ-ны гадна талбайд Өмнөговь аймгийн иргэд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатыг огцрохыг шаардаж жагсана.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.30 цагт Иргэний хөдөлгөөн, төрийн бус байгууллагууд нэгдэн “Засгийн газрын гишүүдийг огцруулах нь хэнд ашигтай вэ” сэдвээр мэдээлнэ.

12.00 цагт “Данийн Хааны балетын тэргүүн гоцлоочид Улаанбаатарт” тоглолтын зохион байгуулагч нар тус тоглолтын талаар мэдээлнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл