8o
Улаанбаатар хот
mobile menu

Туул гол орчмоос эрэгтэй хүний цогцос олджээ

2019-05-28 16:47:00

Туулын бургас орчмоос толгойн ар хэсэгтээ гэмтэл авсны улмаас нас барсан байж болзошгүй эрэгтэй хүний цогцос олджээ. Тодруулбал,Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Био-Комбинат Туулын голын орчимд энэ сарын 21-ний өдөр гарсан бөгөөд 29 настай эрэгтэй Ш –г толгойн ар хэсэгт хүчтэй цохиж амийг нь бүрэлгээд улмаар голын бургасан орхисон байсан аж. Урьдчилсан байдлаар уг хэргийг талийгаачийн танил болох 18 настай О нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ үйлдсэн байна. Талийгаачийг сэжигтэн 18 настай О нь толгойн ар хэсэр рүү нь хүчтэй цохиж амь насыг нь бүрэлгээд хэргийн газраас зугтжээ.

Дээрх хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс эрүүгийн хэрэг нээн шалгаж байгаа бөгөөд сэжигтнийг шуурхай эрэн сурвалжилсны үр дүнд саатуулсан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
я
мэдээ бичигчид бичсэн мэдээгээ эргэж 1 уншаад нийтэлж байвал зүгээриймаа юу ч гэх гээд бгаам бүү мэд.
2019/05/27 202.179.24.195