8o
Улаанбаатар хот
mobile menu

300 гаруй сурагчтай сумын дунд сургуулийн 200-аад сурагч нь сүрьеэгийн халдвар авсан тогтоогджээ

2019-05-27 12:56:00

Сүүлийн үед сүрьеэгийн халдвар хүүхдүүдийн дунд нэмэгдэх болсонтой холбоотойгоор Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж байгаа билээ. Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан сургуулийн сурагчдын дүн таагүй гарсаар байна. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15-р дунд сургуулийн 1710 хүүхдийн 529-д нь сүрьеэгийн халдварын шинж тэмдэг илэрч, 38 сурагч, нэг багш сүрьеэгээр өвчилсөн нь тогтоогдоод байгаа аж.  Мөн Төв аймгийн Сүмбэр суманд сүрьеэгийн өвчлөлтэй зургаан хүүхэд байгааг мэргэжлийн байгууллагаас зарлалаа. Тодруулбал, Төв аймгийн Сүмбэр сумын дунд сургууль 300 гаруй сурагчтайгаас 200-аад сурагч сүрьеэгийн халдвар авсан тогтоогдож, зургаан хүүхэд нэг багш  сүрьеэгийн өвчлөлтэй нь тогтоогдсон байна. Энэ талаар  Төв аймгийн Сүмбэр сумын дунд сургуульд багш Д.Болорцэцэгээс  тодрууллаа. Д.Болорцэцэг багшийн хувьд  сүрьеэгийн халдвар авч эмчлүүлж байгаа аж. 

-Танай сургууль хэдэн сурагчтай вэ. Хэдэн хүүхэд халдвар авсан гэсэн албан ёсны хариу гарсан бэ?

-Манай сургууль 300 гаруй хүүхэдтэй. Үүнээс 200 гаруй сурагч халдвар авч зургаан хүүхэд өвчилсөн. Сар гаруйн өмнөөс манай сумын сургуулийн сурагчдаас шинжилгээ авсан.  Тус шинжилгээний хариу нь 200 гаруй хүүхэд халдвар авсан, зургаан хүүхэд, нэг багш өвчилсөн гэсэн албан ёсны хариу гарсан. Миний хувьд багш гэдэг утгаараа мөн түрүүлээд өвчлөөд эмчилгээ хийлгэж байсан учраас намайг тараасан гэсэн мэдээлэл гараад байгаа. Сүрьеэ гэдэг өвчин чинь нийгмийн халдварт өвчин, хэн ч өвчилж болно. Бас хэнээс ч халдвар авсан байж болзошгүй. Би ч гэсэн хохирогч шүү дээ. Манай сумуудыг тойрсон сумуудад халдвар ийм л байгаа гэж бодож байна. Сүрьеэ өвчнийг  багш тараасан гэсэн мэдээлэл гарч байгаад харамсаж байна. Миний хувьд сүрьеэгийн өвчлөлтэйгээ мэдээд хоёр сар гаруй хугацаанд эмчилгээ хийлгэж байна. Яагаад заавал багшийг буруутгаад байгаа юм бэ. Багш өөр эцэг эхээс, сурагчаас халдвар авсан байж болно шүү дээ. Би Халдварыг ийм байдалд хүртэл даамжруулсан ЭМЯ-д гомдолтой байна. Яагаад урьдчилан сэргийлах арга хэмжээ аваагүй юм бэ? гэж асуумаар байна. Би энэ жагсаалд оролцоогүй. Ийм жагсаал болж байгааг мэдээд сэтгэлийн эмзэглэлээ хуваалцах гэж энд ирсэн

-Өвчилсөн зургаан хүүхэд эмчилгээ хийлгэж байгаа юу?

- Халдвар авсан хүүхдүүдэд урьдчилан сэргийлэх эм уулгаж байгаа гэсэн. Хүүхдүүдийн амралт эхэлж байгаа энэ үед өдөр болгон тогтмол цаг хугацаанд эм ууна гэдэг хүндрэлтэй асуудал байна. Хүүхэд л юм чинь мартана, хөдөө гадаа явах үед эм таслаж болохгүй. Өвчилсөн хүн эмээ тогтмол ууж байж л эдгэнэ.

-Та ажлаа хийж байгаа юу?

-Ажлаа хийхгүй байгаа. Сүрьеэгээр өвчилсөн гэдгээ мэдсэн даруйдаа ажлаасаа гарсан. Өвчнөө бүрэн эдгэсэний дараа буцаад ажиллах болно. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
САНЧИР
МѲН ДЭЭР НЬ ОЮУТАНУУД БАС Л ИХЭНХ НЬ СҮРЬЕЭТЭЙ ШҮҮ ШИНЖИЛГЭЭ ХИЙЛГЭЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ МОНГОЛЫН ЯМАР Ч ИХ ДЭЭД СУРГУУЛИЙН ГАДАА ДҮҮРЭН НОГООН НУС ЦЭР ХАЯСАН БДАГ ТЭР ОРЧИН Д ҮҮР НЬ БГАА ДАА
2019/05/29 66.181.188.81
САНЧИР
БОЛОХОД НЭГ Ч УДАА ШИНЖИЛГЭЭ ѲГЧБАЙГААГҮЙ СУРГУУЛЬ ШААРДАХГҮЙ ЭЦЭГ ЭХ БИД Ч ТООХГҮЙ ХҮҮХЭД ХАНИАЛГАЖ Л БАЙНА ТООХ ЧҮГҮЙ ЭНЭ ЯВСААР СҮРЬЕЭ ДЭЭР АГААР УТАА ИЙМ БОХИР ОРЧИНД БГА БОЛОХООР ѲВЧИЛНѲШҮҮ ДЭЭ
2019/05/29 66.181.188.81
САНЧИР
СҮРЬЕЭ ѲВЧИН ГЭНЭТ ТАРХСАН ЮМ БИШЭЭ БАГШААС ХҮҮХДЭД ХАЛДАЖ БОЛНО ХҮҮХДҮҮДЭЭС Ч БАГШИД ХАЛДАНА ЭНЭ БОЛ БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГА БОЛОН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН БУРУУ МАНАЙ ХҮҮХЭД ОДОО 10Р АНГИ 10 ЖИЛ
2019/05/29 66.181.188.81
Unshigch
Bidniig baga baihad bainga shinjilgee hiideg bsan shuu. Odoo ene eruul mendiin yam yu hiidiin tusviin munguur ni tansaglaad l baij bdag bhdaa. Ene olon myangan huuhduudiin eruul mendiig hen hariutsah
2019/05/28 87.209.128.186
Зочин
Ер нь халдвар их байгаа юм байна Бух сургууль иймэрхуу байгаа даа Заавал багш биш хуухдууд тараасан ч байж болно
2019/05/27 103.212.118.21
zochin
Bagshiin zuv
2019/05/27 150.129.142.189
zochin
Uvchnuu medseer bj busdad haldaasan bol huuliin hariutslaga bdag biz dee. Ene avgaig shalgah heregtei.
2019/05/27 202.179.31.93