8o
Улаанбаатар хот
mobile menu

Зуслан, ногоон бүсийн 851 тонн хогийг цэвэрлэжээ

2019-05-27 15:15:00

Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд өнгөрсөн Бямба гаригт  зуслан, ногоон бүсийн огийг цэвэрлэжээ.

Цэвэрлэгээ Согинохайрхан дүүргийн Найрамдал, Баруунсалаа, Зүүнсалаа, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Жигжид, Гүнт, Санзай, Шаргаморьт, Бэлх, Сэлх, Баянзүрх дүүргийн Гачуурт, Хан-Уул Баянзүрх, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хамаарах Туул гол дагуу /Гачууртаас Сонсголонгийн гүүр хүртэл/, Сэлбэ гол дагуу /Шаргаморьтийн гүүрнээс Замын цагдаагийн уулзвар хүртэл/, Дунд гол дагуу /Замын цагдаагийн уулзвараас Говь ХХК хүртэл/, Улиастайн гол дагуух байршлуудад хийгдлээ.

 

Нийт 11,152 сайн дурын иргэн их цэвэрлэгээнд оролцож, дүүргүүдийн Тохижилт үйлчилгээний компанийн 67 машин техникээр 204 рейс буюу 851.8 тонн хог хаягдлыг тээвэрлэж, төвлөрсөн хогийн цэгт хүргэсэн байна.

Мөн тус цэвэрлэгээнд 4,003 аж ахуй нэгж, байгууллагын 21,647 ажилтан албан хаагч оролцож 3,078,753 м.кв талбайг цэвэрлэсэн тухай Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment