8o
Улаанбаатар хот
mobile menu

Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 24-29 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна

2019-05-28 08:49:09

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи говь болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар сэрүүсч 9-14 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 24-29 градус, бусад нутгаар 19-24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 22-24 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 8 градус дулаан, харьцангуй чийг 41 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

/ Хугацааны эхэн болон сүүлээр сэрүүснэ /

Баруун аймгуудын нутгаар: 28, 1-нд зарим газраар, 29, 30-нд нутгийн өмнөд, 31, 2-нд нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 28, 1, 2-нд зарим газраар, 31-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Хугацааны эхэн болон сүүлээр сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 10-15 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. Хугацааны дунд үеэр Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: 28, 1-нд нутгийн хойд хэсгээр, 29, 2-нд зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 28, 1-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Хугацааны эхэн болон сүүлээр сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. Хугацааны дунд үеэр Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: 29-нд нутгийн хойд, 30-нд нутгийн зүүн хэсгээр, 2-нд зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 28, 29, 1-нд зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур 29, 30, 2-нд сэрүүсч шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус, бусад хугацаанд дулаарч шөнөдөө 5-10 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: 30-нд нутгийн өмнөд хэсгээр бороо орно. Салхи 28, 29, 1, 2-нд зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур 29, 30-нд сэрүүсч шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус, бусад хугацаанд дулаарч шөнөдөө 8-13 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment