8o
Улаанбаатар хот
mobile menu

Хэнтийн нөхөн сонгууль ба нэр дэвшигчид

2019-05-28 09:14:00

Үндсэн хуулийн цэц УИХ-ын нөхөн сонгууль явуулах тухай тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. Сонгуулийн хуулийг цаашид улам боловсронгуй болгох, маргаан гаргахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх нөхцөлтэйгээр УИХ-ын нөхөн сонгууль явуулах шаардлагатайг харгалзан үзэхийг ҮХЦ дүгнэсэн шийдвэр гаргасан. ҮХЦ  УИХ-ын 22, 23 дугаар тогтоолыг түдгэлзүүлснээр 2019 оны зургаадугаар сарын 30-нд явагдах Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн УИХ-ын нөхөн сонгууль явагдах эсэх нь эргэлзээтэй болж байна. Үндсэн хуулийн цэцээс гаргасан дүгнэлтийг  УИХ хүлээж авах эсэхээс шалтгаалан нөхөн сонгууль хэзээ явагдах нь шийдэгдэх учиртай. Өчигдөр  Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо хуралдаж  Хэнтий аймгийн УИХ-ын 42-р тойргийн нөхөн сонгуульд тус аймгийн Засаг даргаар 2012-2016 онд ажиллаж байсан Ж.Оюунбаатарыг нэр дэвшүүлэх аймгийн намын хорооны шийдвэрийг дэмжсэн шийдвэр гаргаад байгаа юм. Мөн  МАХН-аас  МАХН-ын дарга Н.Энхбаярыг Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхээр болоод байгаа. 
Харин  МАН-ын Бага хурал өнөөдөр буюу тавдугаар сарын 28-нд болно. Тус бага хурлаар МАН хэнийг нэр дэвшүүлэхээ шийдэх юм. Урьдчилсан мэдээллээр  МАН–ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймагт болох УИХ-ын  42-р тойргийн нөхөн сонгуульд нэр дэвших нь тодорхой болсон талаар эх сурвалж мэдээлсэн.  Албаны эх сурвалж МАН–ын дарга, Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүхийг нөхөн сонгуульд өрсөлдөх бэлтгэл ажлаа хийгээд эхэлсэн, нэр дэвшинэ гэдэг мэдээллийг өгч байна. Ирэх 2020 оны УИХ-ын сонгуулийн өнгийг тодорхойлох сонгууль учраас улс төрийн намууд, парламентын гадна байгаа рейтинг өндөртэй улс төрчид бүгд л Хэнтийн нөхөн сонгуульд хүч үзэхээр бэлтгэлээ базаагаад эхэлсэн байна. Ялангуяа энэ нь эрх барьж буй МАН, УИХ-д бүлэггүй болсон АН, УИХ-д суудалтай ч юм шиг, үгүй ч юм шиг байдалтай байгаа МАХН-д илүү хамаарна. Эдгээр намууд ч энэхүү тойрогт хүч хаях сонирхлоо аль эрт илэрхийлсэн.

У.Хүрэлсүх тус тойрогт нэр дэвшин өрсөлдөж сонгогдоод гараад ирэхэд МАН дараагийн сонгуулиар ялах нэг нөхцөл болох нь ч ойлгомжтой. Харин түүнтэй өрсөлдөх өрсөлдөгчдийн дундаас МАХН-ын дарга Н.Энхбаярыг нэлээд дэмжлэгтэй гэж байгаа ч үнэндээ сонгогчдын санаа бодол хэдийнээ эргэсэн тухай яригдаж эхэллээ.

АН-ын тухайд ч тус тойрогт рейтингээр тэргүүлж яваа Ерөнхий сайдтай ана мана өрсөлдөнө гэдэг юу л бол. Өмнө нь 2016 онд Хэнтий аймгийн Засаг дарга байхдаа өндөр рейтингтэй байсан ч тус тойрогт 20 хэдэн настай Д.Гантулгатай өрсөлдөөд ялагдсан Ж.Оюунбаатар бодитой нэр дэвшигч болж чадахгүй болов уу. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
N.Enhbayaraas ih aih um da?!! Er songuulid oroh erh olgohgui bna shu!!
2019/05/29 223.104.15.115