8o
Улаанбаатар хот
mobile menu

Цэвэрлэх байгууламжийн үнэр ихэссэн нь лаг халдваргүйжүүлж байгаатай холбоотой гэв

2019-05-28 09:25:00

Сүүлийн гурван хоногт нийслэлийн цэвэрлэх байгууламжийн үнэр ихэссэн. Үүнтэй холбоотойгоор Барилга хот байгуулалтын яамнаас мэдээлэл хийлээ. Мэдээллээр одоогийн гараад буй үнэрийг өдөр тутам гарч буй 1200 метр куб түүхий лагтай холбон тайлбарлав. Лагийг халдваргүйжүүлэх, цэвэрлэх явцад салхины чигээс шалтгаалан үнэр гарч байгаа аж. Тодруулбал, шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орохтой холбоотойгоор хуучин лагийг цэвэрлэх, халдваргүйжүүлэх ажлыг үе шаттайгаар хийж байгаа. Лагийг халдваргүйжүүлэх ажлыг өнгөрсөн оны зургаадугаар сард эхэлсэн юм. Өнгөрсөн онд 183 мянга тонн гаруй түүхий лагийг халдваргүйжүүлсэн байна. Одоогоор 700 гаруй мянган куб лаг халдваргүйжүүлэх хэрэгтэй байгаа гэнэ. Халдваргүйжүүлэх ажил хоёр үе шаттай явах аж. Нэгдүгээрт, энэ сарын 20-ноос ирэх сарын 20 хүртэл хуримтлагдсан лагийг халдваргүйжүүлэх бол хоёрдугаар шат нь долоодугаар сарын 15-наас эхлэх юм. Ингэснээр аравдугаар сарын 1 хүртэл нийслэлийн хуучин цэвэрлэх байгууламж дахь лагийг бүрэн халдваргүйжүүлж дуусгахаар болжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment